Б.Хүрэлбаатар: Өвөлжилт хүндэрсэн үед өвс, тэжээлийн тусламж үзүүлж, ирсэнд баярлаж байна

2024-02-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Өнөөдөр шуурхай бүлэг цаг агаарын улмаас унаа явах боломжгүй болсон малчны хотод очиж дэмжлэг туслалцаа үзүүллээ. Бидний эхний очсон айл Баянбулаг сумын Сангийн далай нэгдүгээр багийн малчин Б.Хүрэлбаатарынх гэдэг айл байв. Сумын төвөөс тус айл шуурхай бүлгийнхэн явахад замд машин цасанд сууж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байв. Биднийг малчны хотод очиход гэрийн эзэн Хүрэлбаатар эхнэрийнхээ хамт угтлаа. Гэрийн гадна бог малаа тэжээж, шинэ төлөө төлөө гэртээ оруулсан байв. Б.Хүрэлбаатарынх 700 гаруй малтай бөгөөд аймгийн сайн малчин. Нэг хүүтэйгээ малаа малладаг ч цаг хүндэрсэн учраас хотод ажилладаг хүүгээ туслуулахаар авчирсан байна. Тус өрхөд 100 боодол өвс, 10 шуудай тэжээл өгөв. Аймгийн төвөөс өвс тэжээлийг унаа гарган авчирч өгөхөөр болов.

"Арваад сая төгрөгөөр өвс, тэжээл авсан"

Малчин Б.Хүрэлбаатар "Цаг хүндрэлтэй нөхцөл байдалд УОК-ын бие бүрэлдэхүүн ирсэнд баяртай байна. Мал төллөж эхэлж байгаа учраас тамирдаад хүндхэн л байлаа.

 

Энэ үед өвс тэжээлтэй болоод сэтгэл өөдрөг боллоо. Манай энэ хавиар цас их орсон. Бод мал их үхэж байна. Хангай газар учраас шуураад нимгэрсэн болохоос биш мөс ихтэй хатуурсан. Үүнээс болж малын хөл халцарч байна. Сүүлийн гурван өдөр мал хотноос гараагүй. Энэ хугацаанд зургаан сая төгрөгийн өвс, тэжээл авч дууссан. Сая дөрвөн сая төгрөгийн малчны зээл авч дахиж өвс тэжээл худалдаж аваад дуусаж байна. Ахиад өвс тэжээл худалдау авъя гэхээр мөнгөгүй болсон нөхцөл байдалтай байна. Манайх 700 гаруй бог, 30 гаруй бодтой. Сая гурван өдөр шуурахад 20 боодол өвс нэг өдөр л малдаа тавьж өгөөд дууссан" гэлээ.

"Мал төллөөд эх мал сүү муутай байна"

Эхнэр Н.Гончигсүрэн " Өглөө цайгаачаначихаад л бид хэд малынхаа араас гараад, өвс тэжээлийг нь өгсөөр яваад л оройны зургаан цагаас л гэртээ ирдэг дээ. Мал төллөж эхэлж байгаа учраас ажил бүр л ихсэж байна. Мөн мал төллөөд өвс тэжээлийн эрэлт бүр л ихсэж байна. Сумын төв орж, өвс тэжээлээс эхлээд ойр зуурын юм авахаар ярьж байсан. Цас ихтэй зам унаа явах боломжгүй болсон учраас явж чадахгүй байлаа. Энэ жил бог, бод нийлсэн 350-иад мал төллөнө. Одоогоор 10 гаруй л мал төллөсөн. Эх мал сүү муутай л байна. Өнгөрсөн жил хураасан сүүгээр угжихаас гадна гурил усанд самарч, элсэн чихэртэй хольж төлдөө өгч байна даа. Одоогоор 100-аад мал тэжээж байна. Мал хувааж авчирч тэжээдэг юм. Өнөөдөр бэлчээрт гаргаад үзье гээд явуулсан чинь цуваад л хүрээд ирлээ. Бид хоёр нэг хүүтэйгээ хамт малаа малладаг. Өвөлжилт хүндэрсэн учраас хотод ажилладаг нэг хүүгээ авчирсан дөрвүүлээ л байна даа" гэсэн.

Мөн шуурхай бүлгийн эрүүл мэндийн баг тус өрх айлын гишүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Үхсэн баас сонгуульдах гээд ядсан ман ан
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

10 цаг 34 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

10 цаг 38 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

10 цаг 41 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

10 цаг 48 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

18 цаг 38 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

18 цаг 38 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

18 цаг 38 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин