Япон улс Украины сэргээн босголтын уулзалтыг зохион байгуулж, татварын шинэ гэрээ байгууллаа

2024-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

Өнөөдөр Украины Ерөнхий сайд Денис Шмихалыг Токиод айлчилж сэргээн босголтын асуудлаар хэлэлцэж, хоёр улсын хоорондын татварын шинэ гэрээ байгуулж бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр хэлэлцээрийг хийж байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида дээрх хэлэлцээг нээж хэлсэн үгэндээ “Япон улс Украины талд байсан, байсаар ч байгаа” хэмээн хэлж гурав дахь жилдээ үргэлжилж буй тус эзлэн түрэмгийлэлд Киевийн хүчин чармайлттай эв санааны нэгдлээ илэрхийлж 10 тэрбум гаруй ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээ амлалаа. Япон улс нь дайны байдалтай орнуудад зэвсэг тээвэрлэх хязгаарлалттай учир Украинд шууд цэргийн дэмжлэг үзүүлэх боломжгүй юм. Украины Ерөнхий сайд Денис Шмихал орчуулагчаараа дамжуулан Япон улсын үзүүлж буй дээрх туслалцаа дэмжлэгийг “Украин хэзээ ч мартахгүй” гэв. Энэхүү Украины сэргээн босголтын хэлэлцээр, татварын гэрээ нь Японы томоохон автомашин үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд болон хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж байна хэмээжээ.

Сэргээн босголтын уулзалтын үеэр ерөнхий сайд Кишида “Япон улс Украины компаниудын дэмжиж, визний хяналтыг хөнгөвчилнө” хэмээн амласан байна. Түүнчлэн Японы засгийн газрын “JETRO” агентлаг Киевт шинэ салбар оффис нээх болсон талаар мэдээллээ. Ингэснээр дан ганц бизнес эдийн засгийн салбар бус хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Украины Сангийн сайд Сергей Марченко хэвлэлийн бага хурал дээр “Бидний туулж буй энэ хүнд цаг үед үргэлж хамт байж дэмжсээр ирсэн цорын ганц түнш бол Япон улс билээ” гэжээ.

www.polit.mn

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

2 цаг 46 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

2 цаг 46 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

2 цаг 46 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

16 цаг 0 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

16 цаг 6 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18