Алексей Навальный шоронд амиа алдав

2024-02-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч асан Алексей Навальный шоронд хоригдож байхдаа амиа алдсан талаар ТАСС агентлаг бямба гарагт мэдээллээ. Тэрбээр шоронгийн хашаанд салхилж яваад гэнэт ухаан алдсан бөгөөд эмч нар ирсэн ч нэгэнт оройтсон байсан хэмээн шоронгийн удирдлагууд мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путины гол шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч тэрбээр 2030 он хүртэл хоригдох ялтай байсан ч 47 насандаа ийн хорвоог орхижээ.

ОХУ-ын нийслэлд түүний үхэлд цочирдож, эмгэнэн гашуудсан хүмүүс цугласаар байна.

АНУ болон барууны зарим удирдагчид харамсал илэрхийлэхийн зэрэгцээ түүний үхэлд ерөнхийлөгч Путин хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Навальныйн эхнэр Юлия нөхрийнхөө амиа алдсанд бүрэн итгэлтэй биш байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Путин болон түүний засгийн газар худал хэлж болох учир би энэ мэдээнд итгэхгүй байна. Гэхдээ үнэхээр нөхөр минь амиа алдсан бол Путин, түүний бүх тойрон хүрээлэгчид нь хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно” хэмээн ярьсныг Ройтерс агентлаг онцолжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Наваьлныйг амиа алдсан талаар олон нийтэд хандаж ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.

 

Путиныг эсэргүүцэгч Навальный гэж хэн байв?

 

1976 оны зургадугаар сарын 4-нд төрсөн түүний аав украйн гаралтай хүн байжээ. Тиймээс ч тэрээр Беларуссын хилийн ойрхон оршдог украйны нэгэн тосгонд эмээтэйгээ өссөн байна. Хуульч мэргэжилтэй, тэрбээр ОХУ-ын эрх баригчдын авлига албан тушаалын талаар тууштай эсэргүүцэж олонд танигдсан. Тиймээс ч олон оросуудын дэмжлэгийг хүлээж Путиныг эсэргүүцэгч гол хүн, сөрөг хүчний удирдагч болон тодорчээ. Мөн Москва хотын даргын сонгуульд өрсөлдаж байв.

Навальныйг шоронд хорих асуудал 2011 оноос эхтэй. 2011 оны арванхоёрдугаар сард болсон парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болж, 600 гаруй жагсагчдыг баривчилсны нэг нь Навальный байжээ. Энэхүү баривчилгааны дараа суллагдсан ч 2009 онд Киров мужийн захирагч Никита Белыхийн зөвлөхөөр ажиллаж байхдаа төрийн өмчит компаниас мод хулгайлахыг завдсан хэмээн буруутгаж 2012 онд шүүхээс яллаж байжээ. Харин үүний дараа нотлох баримт хангалтгүй гэж үзэн сулласан юм. 2013 оны зургадугаар сард түүнийг дээрх хэрэгтэй холбогдуулан дахин шүүхээр яллаж, таван жилийн хорих ял оноож байсан ч Европын холбооны Хүний эрхийн комисст давж заалдан суллагдаж байжээ. Гэвч Москва хотоос гарахгүй байх шийтгэл оногдуулав. Оросын дээд шүүх 2013 оны хэргийг дахин сэргээж, түүнийг ялласан таван жилийг хэвээр үлдээжээ. Үүний дараа Навальныйг гэрээс нь баривчилж байсан нь дэлхий нийтийн анхааралд өртөж, Европын Хүний эрхийн хороонд дахин завж заалдаж байсан юм. Эрх баригчидтай зөрчилдсөний улмаас олон жилийн хорих ял авсан, улс төрийн хэлмэгдэлтэд өртсөөр байна хэмээн тэрээр удаа дараа мэдэгдсээр байсан юм. Харин эрх баригчдын хувьд нотлох баримтад үндэслэсэн, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, мөнгө угаасан, хэт даврагч байгууллага байгуулсан зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж байжээ. Хамгийн сүүлд хэт даврагч байгууллагыг санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн хорих ялаар шийтгэж, Оросын хамгийн чанга дэглэмтэй шоронд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 32 (7276)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

3 цаг 28 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

3 цаг 32 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

3 цаг 41 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

23 цаг 25 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин