“Тэнгэр шиг бай”

2024-02-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины polit.mn сайт “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 10-нд төрсөн эрхмүүдийн нэг болох Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч  Очирбатын Дашбалбарыг онцолж байна.  Тэрбээр  1957 оны хоёрдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ.

 

“Жаргал, зовлонгийн алинд нь ч тэнгэр шиг бай”

 

Дорнын их яруу найрагч Очирбатын Дашбалбарын Гол ус намуухан урсана шиг яруухан, “Тэнгэр шиг бай” шиг тэнгэрлэг шүлгүүд Монголын яруу найрагт өөрийн том орон зайг эзэлдэг.  Мөн түүний бүтээлүүд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй оршсоор байдаг, оршсоор ч байх  билээ.  Үүний нэг тод жишээ нь  ердөө саяхан Пап Францис  Монголд айлчлахдаа  “Тэнгэр шиг бай” шүлгийг нь онцолж, олны хайр хүндэтгэлийг дахин төрүүлэв.   Пап Францис  “Тэнгэр шиг бай” хэмээн алдарт яруу найрагч бид бүхнийг  Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг” хэмээж, Монголын тухай төсөөллөө монгол яруу найрагчийн бүтээлээс харсан байдаг.  Уран бүтээлд нь эх орон, хайр, байгаль, сэтгэлгээний шүлгүүд зонхилдог тэрбээр “Тэнгэр шиг бай” шүлгээ Д.Гангабаатартаа зориулсан талаар түүний хүү ийн өгүүлжээ.  “Намайг 12 настайдаа Энэтхэгт сурахаар явахад аав маань энэ шүлгийг бичсэн. “Үр хүүхдэд хэлэх үг” гэдэг нэртэй байсан юм. Захидал задлахад аавын гараараа бичсэн шүлэг гарч ирсэн. Тэр үед гэрээсээ хол байсан надад энэ шүлгийн мөр болгон нь хань нөмөр болж байсан даа. Одоо энэ шүлэг ганцхан надад биш, уншаад ухаарал авч байгаа, урам зориг, эрч хүч авч байгаа бүх хүнд зориулагдах болсон нь бахархам сайхан санагддаг. “Тэнгэр шиг бай” шүлэг миний хувьд ертөнцийн юмс үзэгдэл, хүний амьдралын жаргал, зовлонг хэрхэн хүлээн авч дотроо боловсруулах талаар сургасан гүн гүнзгий утга учиртай сургаал. Хараад байхад яг л хэлсэн байдаг. Сайн зүйлийг мөнх юм шиг эндүүрэн хөөрч явтал хорвоо дандаа тийм байдаггүйг ойлгодог. Жаргалыг мөнх мэт санавал хожмын зовлон бүр хатуу санагдана. Ингээд унасан хүн уурлана, бачимдана. Зан авир нь өөрчлөгдөж, өрөөл бусдад муу үйл тарина. Аз жаргал гэж байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч, зөв шийдвэр, зөв хариу үйлдэл хийх ур чадварыг хэлжээ гэж ойлгосон. Тиймээс жаргал, зовлонгийн алинд нь ч тэнгэр шиг бай гэж аав захисан юм билээ.” хэмээн өгүүлсэн байдаг.

Тэнгэр шиг бай шүлгийн хэсгээс....

... Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч

Хан тэнгэр нурчихаагүй цагт, бүү зов!

Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч

Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч

Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай!

Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…

Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч

Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

“Гол ус намуухан урсана”

О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

10 цаг 43 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

10 цаг 43 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Өчигдөр 12 цаг 29 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Өчигдөр 12 цаг 14 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Өчигдөр 12 цаг 10 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

Өчигдөр 06 цаг 00 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Уржигдар 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Уржигдар 06 цаг 00 мин