"Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн нээлт боллоо

2024-02-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

"Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн нээлт боллоо. Энэ арга хэмжээнд Сангийн яам, ХХААХҮЯ, БОАЖЯ болон холбогдох яамд, агентлагийн төлөөлөл, Цар тахлын сангийн гүйцэтгэх захирал Др.Прия Басу, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, НҮБ-ын Төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо. Монгол Улс нь Цар тахлын сангаас төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн энэ төслийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын сургамжид үндэслэн өвчний эрт сэрэмжлүүлэг, нэгдсэн тандалтын тогтолцоог чадавхжуулах, лабораторийн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авахад бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүэлх замаар цар тахлын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэжээ. Энэ төсөл нь салбар хоорондын манлайлал, зохицуулалтыг бэхжүүлэх, Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь дэлхийн болон бүс нутгийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний зорилт, стратеги, төлөвлөлтийн хүрээ төдийгүй Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны бодлого, дунд хугацааны төлөвлөгөөнд тусгасан зорилтууд, "Эрүүл мэндийн салбарын 2022-2025 оны стратеги төлөвлөгөө, "Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө", "Бичил биетийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд тусгасан үйл ажиллагаатай уялдан хэрэгжих ажээ. Төслийг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, салбар хоорондын зохицуулалт, оролцоо, хамтын ажиллагааг хангах чиг үүрэг бүхий төслийн удирдах хороог байгуулан ажиллах юм байна. Энэ төсөл нь Засгийн газраас эрүүл мэндийн аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого чиглэл ялангуяа, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, аюулгүй, эрүүл ирээдүйг бүтээх манай улсын чадавхыг бэхжүүлнэ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан нар үг хэлсэн юм. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай энэ төсөл зэрэгцэн эхэлж буй нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цогцоор нь сайжруулж, аливаа цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дасан зохицож, тогтвортой тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий тогтолцоог бий болгох том боломж бүрдэж байна" гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Колман.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте "Монгол Улсын Засгийн газар коронавируст халдварын сургамжид үндэслэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх том алхмыг хийж байгаад баяр хүргэмээр байна. Цар тахлын сангийн дэмжлэг нь Засгийн газрын эдгээр хүчин чармайлтад дэмжлэг болохын зэрэгцээ цаашид учирч болох цар тахлын бэлэн байдлаа илүү бэхжүүлэхэд туслах болно" гэсэн юм. 

Цар тахлын сангийн гүйцэтгэх захирал Др.Прия Басу цахимаар сангийнхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Цар тахлын сан нь Монгол Улсын Засгийн газар болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болох НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ хамтын ажиллагаа нь Монгол Улсад цаашид гарч болох цар тахал ялангуяа, зоонозын гаралтай өвчнөөс хамгаалахад чухал алхам болж байна. Энэ төсөл нь цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авахад нэн шаардлагатай хүн, мал амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн харилцан уялдаа холбоог чухалчилдаг. Нэг эрүүл мэндийн зарчмыг ашиглах зорилготой юм. Цар тахлын сан нь улс орнуудад цаашид тохиолдож болох цар тахлын үед сөрөн тэсвэрлэх чадвартай, тогтвортой чадавхыг бэхжүүлэхэд нь туслах үүргээ биелүүлэхийн тулд хичээнгүйлэн тууштай ажиллах болно" гэсэн юм. 

Эх сурвалж www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

5 цаг 37 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

5 цаг 41 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

5 цаг 50 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин