Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер гэж хэн бэ?

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Европын холбооны гол хөдөлгөгч хүч ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайер манай улсад айлчлах гэж байна.  Дэлхийн удирдагчдын нэг Франк-Вальтер Штайнмайерын тухай онцлон хүргэж байна.

Тэрбээр Детмолд хотод 1956 оны нэгдүгээр сарын 5-нд ажилчин айлын гэр бүлд төржээ. 1974 онд ахлах сургуулиа төгсөөд Бундесверт цэргийн албанд дуудагдсан. 1976 онд тэрбээр Гиссен хотын Юстус Либигийн их сургуульд элсэн орж, 1982 он хүртэл хууль эрх зүй, дараа нь улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ. 1986 онд Франк-Вальтер Штайнмайер "Орон гэргүй хүмүүсийн эрх зүйн байдал" сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 19-нөөс хойш ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд (2005-2009, 2013-2017), ХБНГУ-ын дэд канцлер (2007-2009), 1975 оноос Германы Социал Демократ намын гишүүнээр ажиллаж байв.

 

Карьер

 

Тэрбээр 1975 онд Германы Социал демократ намд элссэн. 

-1986-1991 онд Франк-Вальтер Штайнмайер Гиссений их сургуулийн Нийтийн эрх зүй, улс төрийн шинжлэх ухааны факультетэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан.

-1991 онд Доод саксонийн мужийн канцлерын мэдээллийн хууль, хэвлэл мэдээллийн бодлогын зөвлөхөөр ажиллаж, 1993-1994 он Доод Саксонийн Ерөнхий сайд Герхард Шрөдерийн хувийн товчоог тэргүүлж байв.

-1994-1996 онд Улс төрийн удирдамж, хэлтэс хоорондын зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийг удирдаж, 1996-1998 онд Доод Саксонийн Төрийн Канцлерийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.  Улмаар Франк-Вальтер Штайнмайер 1998 оны  арваннэгдүгээр сараас 1999 оны долдугаар сар хүртэл Тагнуулын албаны үйл ажиллагааг зохицуулах эрх бүхий Холбооны Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга байсан.

-1999 оны долдугаар сараас 2005 оны арваннэгдүгээр сар хүртэл  Холбооны Канцлерын хэлтсийн дарга, 2005 оноос ХБНГУ/ХХН-ын эвслийн Засгийн газрын гадаад хэргийн сайд, 2008 оны есдүгаар сарын 7-нд АН-ын дарга Курт Бек огцорсны дараа Франк-Вальтер Штайнмайер яаралтай их хурал хүртэл намын удирдлагыг авчээ.

-2009 онд Франк-Вальтер Штайнмайер ХБНГУ-ын Холбооны Канцлерын албан тушаалд Социал демократ намаас нэр дэвшсэн. Есдүгээр сарын 27-нд Бундестагийн сонгууль болж, үүний үр дүнд социал демократ нам ялагдал хүлээж, ердөө 23 хувийн санал авчээ.

- 2009 оны арваннэгдүгээр сарын 13-нд Дрезден хотод болсон намын ерөнхий хурлаар SPD-ийн удирдлагын гишүүн Андреа Нахлесийг Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж, батлав. Үүнтэй холбогдуулан Франк-Вальтер Штайнмайер намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа орхисон юм.

-2013-2017 оны хооронд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд.

-2017 оны хоёрдугаар сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

 

Гэр бүл

 

Түүний эхнэр нь захиргааны шүүгч Элке Бюденбендер юм. Тэд нэг охинтой. 2010 онд Элке Бюденбендер бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд нөхөр нь  донор болсон юм. Үүнтэй холбогдуулан Ф.Штайнмайер улс төрийн тавцанг түр орхихоос өөр аргагүйд хүрчээ. 2010 оны аравдугаар сард тэрбээр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд эргэн орсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 21 (7265)

 

 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

2 цаг 47 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

2 цаг 47 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

2 цаг 47 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

16 цаг 1 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

16 цаг 7 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18