Г.Ариунбуян:40 метрийн алслалттай ёмкос хүчтэй дэлбэрэлтийн улмаас шидэгдэж гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан

2024-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол Дүнжингарав худалдааны төвийн автобусны буудал дээр өнгөрсөн шөнө 01:06 минутад газ тээвэрлэж явсан автомашин  суудлын автомашинтай мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газар хүлээж аваад  01:07 минутад тухайн ангийн байрлалаас хөдлөөд, галын голомтод 01:15 минутад очсон. Тухайн үед 60 тонн газ тээвэрлэж байсан автомашины ёмкост хазайсан байдалтай шатлага нэлээд дэлгэрсэн, ойролцоох автомашинд шаталт түгсэн байсан учраас нэмэлтээр ангиудыг оролцуулсан. Гал унтраах ажиллагаанд Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу гал унтраах удирдагч тухайн нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилгоор буугаад ажиллаж байх явцад 40 метрийн алслалттай ёмкос хүчтэй дэлбэрэлтийн улмаас шидэгдэж гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед 63 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай ангийн байрлалаасаа очоод зүүн талд нь буугаад, гал унтраах дүрмийн дагуу хүчтэй гал унтраах зориулалтын хошуугаар галын голомт руу чиглүүлээд, нөгөө гурван албан хаагч нь буугаад нөхцөл байдлаа үнэлж байх хооронд ийм асуудал гарсан” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Хөдөлгүүр унтраагаагүй байхаар шидэгдэнэ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

2 цаг 33 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

3 цаг 33 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

3 цаг 33 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

3 цаг 33 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

13 цаг 46 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

14 цаг 50 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин