Монголын анхны агаарын гэрэл зурагчин, генерал Г.Махбариад

2024-01-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 22-нд төрсөн өдөр  нь тохиож буй хошууч генерал Галсансанзайн Махбариадын тухай түүхийг онцолж байна.

 

2000 оноос “Дацантрейд” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байв

 

Хошууч генерал Г.Махбариад нь 1934 онд Дорноговь аймгийн Айлбаян одоогийн Хатанбулаг сумын нутаг Хадан хошуу гэдэг газарт тѳрсѳн. 1942-1949 онд бага, дунд сургууль 1962-1968 онд ЗХУ-ын Москва хотод В.В Куйбышевийн нэрэмжит цэргийн инженерийн академи, 1970 онд ЗХУ-ын Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийн дээд курс, 1978-1980 онд мѳн академи, 1988 онд ЗХУ-д Иргэний хамгаалалтын дээд курс тус тус суралцаж тѳгсчээ. Тэрбээр дунд сургууль тѳгсѳѳд сумын захиргаанд зарлага, аймгийн Хоршоодын холбоонд бичээчээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдан ирж, 1955-1957 онд Зүүнбаян дахь нефть хамгаалах тусгай ротод цэрэг, тасгийн дарга, жагсаалын дарга, 1957-1958 онд Ардын цэргийн Жанжин штабт бичээч, хэрэг хѳтлѳгч хийж байв.  Мөн  1958-1962 онд АЦХЭЯ-ны боловсон хүчний хэлтсийн туслах, 1968-1970 онд Ардын цэргийн Жанжин штабын газрын зургийн хэлтэст инженер, 1970 оноос тус хэлтсийн дарга, 1970-1976 онд МАА-ийн Жанжин штабын орлогч бѳгѳѳд дайчлах, зохион байгуулах, нѳхѳн хангалтын хэлтсийн дарга, 1976-1978, 1980-1985 онд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга бѳгѳѳд Улаанбаатар гарнизоны дарга, 1985-1990 онд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд бѳгѳѳд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байгаад чѳлѳѳнд гарсан бѳгѳѳд 1990-1992 онд олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн дэд захирал, 1992 оноос Монголын залуучуудын холбоонд ордны дарга, 2000 оноос “Дацантрейд” ХХК-ийн дэд захирал, 2001-2002 онд Улсын иргэний хамгаалалтын газрын ахмадын хорооны даргаар ажиллаж байв.

 

“Зургаан орны батлан хамгаалах салбарын шагнал хүртэж байлаа”

 

Г.Махбариадад БНМАУ-ын Сайд нарын Зѳвлѳлийн 1976 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ. Г.Махбариад нь МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, мөн Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар гурван удаа сонгогдож байв. Хошууч генерал Г.Махбариадын улс орны батлан хамгаалах хүч чадлыг дээшлүүлэн, Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одонгоор хоёр удаа болон бусад ойн медалиудаар шагнасны дээр Унгарын Улаан таван хошуу одон, Лаосын Эх орны төлөө II зэргийн одон, ЗХУ, БНСЧСУ, БНПАУ, БНКУ зэрэг орны медалиудаар шагнагджээ.

 

Тусгай онгоцоор агаараас гэрэл зураг авдаг


Оюутан Г.Махбариад дадлага хийж байгаа нь

Мөн тэрбээр 28 настайдаа ЗХУ-ын цэргийн сургуулийн агаарын гэрэл зургийн ангийн анхны монгол оюутны нэг болж суралцаад энэ мэргэжлийн анхны шанг Монголдоо татсан түүхтэй.   Г.Махбариад гуайн энэ тухайгаа “Би 1962 онд ЗХУ-ын Москва хотын В.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн академид сурсан юм. Тэнд Геодезийн факультет байдаг. Тэр нь картографийн, геодезийн, фотограмметрийн зэрэг дөрвөн ангитай. Фотограмметрийнх нь агаарын гэрэл зургийн анги юм. Би тэр ангид суралцаж, агаараас авсан гэрэл зургийг газрын зураг болгодог мэргэжил эзэмшсэн хүн. Агаарын гэрэл зураг авдаг тусгай нисэх онгоц байдаг юм. Тэр онгоцоор зураг аваад, авсан зургаа лабораторид авчирч өгөөд тэр зургаа угаагаад цаасан газрын зураг болгоно гэсэн үг шүү дээ” гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.


Хэмжилт хий буй нь

Эх сурвалж:www.polit.mn

goy tuuh
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

13 цаг 8 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

13 цаг 12 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

13 цаг 15 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 22 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

21 цаг 12 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

21 цаг 12 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

21 цаг 12 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин