“Polit” хуанли: “Датаком”-ын Д.Энхбатын 65 нас

2024-01-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn  сайт “Polit” хуанли буланг өдөр бүр хөтлөн явуулж Монголын болон гадаадын онцлог эрхмүүдийн “Төрсөн өдөр”-ийг сануулдаг билээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь болж буй хүмүүсээс техникийн ухааны доктор, системийн инженер, илтгэгч, зөвлөх, төр нийгмийн зүтгэлтэн Д.Энхбатыг онцолж байна. Тэрбээр энэ өдөр 65 нас хүрч байгаа бөгөөд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч гэдгээр нь олон нийт андахгүй.

Дангаасүрэнгийн Энхбат 1959 оны дүгээр сарын 19-нд төрсөн.Техникийн ухааны доктор, системийн инженер, нийтлэлч, илтгэгч, зөвлөх, төр нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр социалист нийгмийн үед статистик, судалгаа, төлөвлөлтийн байгууллагуудад ажиллаж байв. Мөн түүнчлэн хөгжлийн зорилтот төслүүдийн стратеги төлөвлөлт, математик загварчлал, оптимал шийдэл олох хүн-машины буюу программын систем, интернэт, сансрын холбоо, программ хангамж, системийн судалгаа хөгжүүлэлт дээр зонхилон ажиллаж байна.

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН, Зөв хүн-Электорат эвслээс нэр дэвшиж залуучуудын саналын олонхыг авсан.

Д.ЭНХБАТЫН НЭРИЙН ХУУДАС “ДАТАКОМ”

1994 онд 16 хүн нийлж 4000 ам.доллар гаргаж, тэрийг нь Д.Энхбат халааслаад Москваг зорьжээ. Тэнд очиход Оросын шинжлэх ухааны хүрээлэнгүүд цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байсан бөгөөд тэдний зарим технологийн патентыг нь Д.Энхбат боломжийн үнээр худалдан авсан байна. Ийнхүү Монголд интернэт сүлжээний эхлэлийг тавьсан Датаком компанийн суурь тавигджээ. Эдүгээ бидний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Д.Энхбат интернэтийг нэвтрүүлсэн тухайгаа  “Цагаан Хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдах аюултай, далайд гарцгүй Монгол Улсаа дэлхийд гарцтай болгохын тулд үүнийг хийсэн” гэж ярьдаг. Ийнхүү Датаком компаниас таван жилийн дараа л "Монголын цахилгаан холбоо" компани интернэт үйлчилгээнд хөл тавьсан байна.

Монголын Интернэтийн анхдагч компани болох Датакoм ХХК нь 1994 онд "Мэдээллийн Харилцаа ББХК" нэртэйгээр байгуулагдсан. Улмаар 1996 оны нэгдүгээр сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон АНУ-ын Калифорни мужийн хооронд 128 Kbps сансрын сувгаар дамжуулан Интернэт холболтыг хийж, Монголын улсын хэмжээнд анхны 24 цагийн Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) болсон юм. Ингэснээр Монгол улс Интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон түүхтэй. Нээлтэн дээр Ерөнхийлөгч П.Очирбат зарим сайдтайгаа, Орос, Америкийн Элчин сайдууд иржээ. 1996 оны тавдугаар сард “Мэдээллийн харилцаа ББХК” нь нэрээ сольж одоогийн Датаком ХХК болж өргөжжээ.

УЛС ТӨРИЙН КАРЬЕР ИНГЭЖ ҮРГЭЛЖЛЭВ...

2006 онд Д.Энхбат хэсэг хүмүүсийн хамт "Шинэ бодлого" хүрээлэнг байгуулж тэргүүнээр нь ажиллажээ. Гэвч тус хүрээлэнг үүсгэн байгуулсан таван хүний хоёр нь өөр зам сонгож, Д.Энхбат нь хоёр нөхрийн хамт "Иргэний холбоо"-г байгуулжээ. Ерөнхийлөгчөөр нь тэр сонгогдов. “Иргэний холбоо” нь иргэний нийгмийн төлөө ажилладаг хөдөлгөөнүүдийг нэгтгэж Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байлаа. Гэвч 2006 оны дөрөвдүгээр сард тэмцэл зохион байгуулалтгүй болов.

Иргэний хөдөлгөөний тэмцэл мухардалд орсны дараа "Иргэний эвсэл" халааг нь авч Д.Энхбат тэмцлээ үргэлжлүүлэв. Тус эвсэл “Монгол хүн бүр өөрийнхөө амьдралд, улс орондоо эзэн байх ёстой” гэсэн уриатайгаар олон мянган хүнтэй жагсаал цуглаан зохион байгуулж, эрх баригчдад шаардлага тавьж байв.

2006 оны 10-11 дүгээр сард "Бүх ард түмний Хуралдай" зарласан ч иргэний хөдөлгөөнүүд нэгдэж чадаагүйгээс амжилт олсонгүй. Д.Энхбат "Сонгуулийн хувьсгал" хэмээх нэр томъёог гаргаж, иргэний хөдөлгөөнүүдийг сонгуульд оролцуулах зорилготой байв. Гэвч эрх баригчид сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, зөвхөн нам, намуудын эвсэл сонгуульд нэр дэвших боломжтой гэж хуульчлав.

Д.Энхбат 2007 онд Монголын Ногоон Намын даргаар сонгогдов. Улмаар 2008 онд "Иргэний зориг - Ногоон нам" эвслээс УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Баянгол дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

2012 онд Д.Энхбат улс төрөөс гарч боловсрол, мэдээллийн технологийн салбарт соён гэгээрүүлэх ажил хийж эхлэв. Тэр жилдээ "Нээлттэй мэдлэг боловсролын сан"-г байгуулж, "One Mongolia" боловсролын төслийг хэрэгжүүлжээ.

2018 оноос тэр Монголын бизнесийн салбарт мэдээллийн технологийн давуу талыг ашиглах чиглэлд идэвхитэй ажиллах болов.

2021 оны эхээр Хөдөлмөрийн Үндэсний Нам, Зөв хүн-Электорат эвслээс "Ерөнхийлөгчөө захиалъя" нэртэй аяныг олон нийтийн дунд зохион байгуулж 20 орчим мянган хүн оролцсоноос нийт 140 хүнийг санал болгожээ. Тэдэн дундаас хамгийн их санал авсан нь Д.Энхбат болов. Тус эвслээс түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг албан ёсоор тавьж, 2021 оны тавдугаар сарын 2-ны өдөр саналыг хүлээн авчээ. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө улс төрд орох талаар огтхон ч бодож байгаагүй Д.Энхбат 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв Хүн Электорат" эвслээс нэр дэвшин өрсөлдөөд сонгогчдын 24 гаруй хувийн санал авчээ.

Д.ЭНХБАТЫН "CV"

Боловсрол
1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль,
1975-1980 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж системийн инженер мэргэжлээр төгссөн.
1984-1988 онд ЗХУ-ын Москвагийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуулийн Ган хайлшийн Институтэд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Систем судлалаар дэд эрдэмтэн цолтой.
Орос, англи хэлтэй.
Ажил, албан тушаал
1980-1981 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд оператор,
1981-1984 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд программист,
1988-1990 онд УАСЭШ-ний Институтын салбар лабораторид эрдэм шинжилгээний ажилтан,
1990.04-1990.10 БНМАУ-ын Техникийн дэвшил, стандартчиллын улсын хорооны орлогч дарга, Технологийн Микропроцессийн Олон Улсын Лабораторийн захирал,
1990-1992 онд Үндэсний хөгжлийн яаманд дэд сайд,
1992-1993 онд "Монголын Мэдээллийн Харилцаа" ХХК-ийн ерөнхий захирал,
1994-2008 онд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал,
2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн
2017 онд Бизнес 2.0 академи, 2018 онд Каракорум Дижитал Академи, Бизнес Медиа ХХК-г үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.
Олон нийтийн ажил
1996-2001 онд Монгол дахь "Нээлттэй нийгэм" хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн,
2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
2004-2006 онд "Форум" хөтөлбөрийн захирал, хөтлөгч,
2012-2018 онд "Нээлттэй мэдлэг боловсролын сан"-гийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга
Улс төрийн карьер
2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
2007-2010 онд Монголын Ногоон Намын дарга,
2010-2012 онд Иргэний Зориг Ногоон Намын дарга,
2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв Хүн Электорат" эвслээс нэр дэвшигч

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

9 цаг 14 мин
"Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална"

Н.Учрал: "Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална

9 цаг 47 мин
Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

9 цаг 52 мин
Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа

Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталла

10 цаг 16 мин
Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

17 цаг 19 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

17 цаг 19 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

17 цаг 19 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Өчигдөр 09 цаг 54 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Өчигдөр 08 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин