Ш.Адьшаа:Сөрөг хүчний гишүүн хууль тогтоомж өргөн барихаар хэлэлцдэггүй байж болохгүй

2024-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын нэгдсэн  хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд  иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг буцаан олгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн  бариад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна.  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд 54 хонолоо.  Гэтэл яагаад УИХ- аар хэлэлцүүлж болохгүй байгаа юм бол. Хэдхэн хоногийг өмнө өргөн барьсан зарим хууль тогтоомж, цахилгаан шатаар явдаг. Харин цөөнхийн бүлгийн, түүнтэй ижил үзэл баримтлалтай хууль  тогтоолын төсөл өргөн барихаар УИХ-д гацаад байна. Тиймээс   сая гаруй иргэний 1072  хувьцааг буцаан олгох тухай асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Юун нь болох  байгаа юм. Сөрөг хүчний гишүүн өргөн барихаар хэлэлцдэггүй, эрх  баригчдын засгийн газар өргөн барихаар нэн даруй  хэлэлцдэг байж болохгүй.  Хамтын шийдвэр гаргадаг,олонхынхоо гаргасан саналыг хэлэлцэж шийдэх нь парламентын засаглалын хэлбэрээр бид 30 гаруй жил явсан. Гэтэл юунаас айгаад байгаа юм. Иргэдийнхээ мэдээлэлгүй, хөрөнгө мөнгөний дутагдалтай ашиглаж 2012, 2016 оны сонгуулийн өмнө тухайн үед эрх барьж  байсан  улс төрийн хүчин  иргэдийнхээ хувьцааг сонгуульд өгөх зорилгоор хулгайлж авсан.  Энэ байдлаа засмаар байна. Ногдол ашгаа суутгаад бүх иргэнээ  өмч хөрөнгөтэй болгохыг хүссэн.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

13 цаг 9 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

13 цаг 13 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

13 цаг 16 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 23 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

21 цаг 13 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

21 цаг 13 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

21 цаг 13 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин