Тэрбумтны түүх

2024-01-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 12-нд төрсөн өдөр нь тохиож буй эрхмүүдийн нэг болох дэлхийд алдартай “Амазон”-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлдэг Жефф Безосын  тухай онцолж байна. “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад Билл Гейтсийн дараа хоёрт жагсаж буй Жефф Безос нь дэлхийн хамгийн том цахим худалдааны  Амазон компани,  Вашингтон Пост сониныг эзэмшдэг аж. 

 

Жефф Безос гэж хэн бэ?

Тэрээр 1964 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Юью Мексикийн Албувартк хотод төржээ. Ээж нь дөнгөж 17 долоон настай байсан бөгөөд аавтай нь ердөө сар гаруй хамт амьдраад салсан байна. Түүнийг дөрвөн настай байхад нь ээж нь Куб улсаас ирсэн цагаач иргэн Мигуэл Безостой гэрлэсэн ба хүүгээ түүний нэрээр овоглосон юм.

Жефф сургуульд орсон цагаасаа технологийн ухаанд сонирхолтой байсан ба физик, математикийн хичээлүүдэд гоц сайн хүүхэд байжээ. Шинэ зүйл турших сонирхолдоо тулгуурлан, Принстон их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцан төгссөн байна.  Сургуулиа төгссөнийхөө дараа Волл Стрийтийн хэд хэдэн хөрөнгийн биржид ажилласан бөгөөд тэндээ эхнэр Маккензитэйгээ танилцжээ. Жефф хөрөнгийн зах зээлд хялбар хөлөө олж 26 настайдаа Д.Е.Шоу фирмийн дэд захирал болтлоо дэвшсэн байна. Улмаар  1994 оноос мэргэжлээрээ ажиллахаар биржийн ажлаасаа гарсан байна. Жеффийн анхны санаа ямартай ч онлайн худалдан авалт хийдэг платформ үүсгэх байсан ба 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс номын худалдааг хамгийн “цэвэр” хэмээн сонгожээ. Амазоныг бүтээх явц хоёр жил өрнөсөн ба 1997 онд албан ёсоор олон нийтэд танилцуулсан юм.

 

“Вашингтон пост”-ын үнэнч уншигч учраас худалдан авчээ

Түүнчлэн, Жефф зөвхөн худалдааны ч биш, хөрөнгө оруулалт ,технологийн салбарт ч амжилттай яваа бөгөөд Амазоны нэрийн хуудас болсон номын худалдааг электронжуулж, түүндээ зориулан Киндлэ Инкийн байгуулсан.  Мөн тэрээр сансар огторгуйд дурлагч бөгөөд түүндээ зориулж Blue Origin нэрт сансар судлалын хүрээлэн байгуулсан. Мөн 2013 онд Жефф Вашингтон Пост сониныг 250 сая ам.доллараар худалдаж авч байв. Энэ тухайгаа тэрээр Вашингтон Постын үнэнч уншигч болохоороо хэмээн хэлсэн бөгөөд удирдлагууд болон хүний нөөцөд нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй, энэ хэвээрээ ажиллах нь хамгийн гайхалтай гэж хэлжээ. 2012 оноос эхлэн Амазон технологийн чиглэлд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дээр дурдсан Киндлэ инкээс гадна, зөөврийн компьютер, дрон, гар утас үйлдвэрлэж эхэлсэн. Өнгөрсөн сард Амазон компани дэлхийн хамгийн анхны  хиймэл оюун ухаан ашиглан ямар ч кассын машингүй,  супермаркетыг нээгээд байгаа юм.

 

Түүний амжилтын нууцаас

Жефф өөрийн амжилтын нууцыг ямар зүйлстэй холбон тайлбарласныг хүргэе.

1. Хамтрагчаа зөв сонгох: Чи юуг ч ганцаараа хийж чадахгүй, харин эсрэгээрээ үр бүтээлгүй хамтрагчтай байвал ямар ч сайхан санаа биеллээ олохгүй.


2. Нэг зүйлд л анхаарлаа төвлөрүүл: Жишээ нь, би гэр бүлтэйгээ хооллож байхдаа зөвхөн хоолоо идэж, тэдэнтэйгээ цагийг өнгөрөхийг илүүд үздэг, утас оролдож, телевиз үзэх биш. Би нэг зэрэг олон ажил хийх, хийдэг хүн ч дургүй. Хүн угаас нэгээс илүү ажил хийх үед ажлын бүтээмж  50 хувь буурдаг шүү дээ. Гол ажилдаа л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.


3. Юу хийж чадахаа олж мэд:  Би наймаанд одтой, би хоол сайн хийдэг зэрэг өөрийн чадах юмаа ол. Чадах юм байхгүй байвал суралц, хамгийн дөхөм байгаа дээрээ ажиллаж эхэл. Өөрөө дургүй, чадахгүй зүйлд мянга үсрээд ч хүрч чадахгүй, цаг, энергийн гарз.


4. Суралц бас дахин суралцах:  Амжилтад хүрсэн хүмүүс бүгд гоц ухаантай эсвэл нэг оролдлогоор тийм болоогүйг байнга сана. Амжилт, мөнгөний цаана маш урт хугацааны хөдөлмөр байдаг юм. Тиймээс бусдыг хэрхэн хөгжиж байна вэ, хэмээн атаархаж толгойгоо гашилгахаар өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.


5. Урт тоглоом болох тул бэлтгэлтэй бай: Нэг л удаагийн оролдлогоор тэрбумтан, төгс старт-ап хөгжүүлэгч болчихгүй.  Анх бизнесээ эхэлж байхад минь ч тэр хүмүүс гэнэтхэн л дэлгүүр хэсэн гадуур явахаа байж гэрээсээ хэрэгтэй зүйлээ захиалдаг болоход итгэхэд урт хугацаа шаардсан шиг ямарваа ажилд цаг хугацаа шаардах л болно.


6. Өдөр бүр яг хамгийн эхний өдөр шиг эрч хүчтэй ажилла: 360 мянган хүнийг ажлын байраар хангадаг Жефф өдөр бүрийг анхны  өдөр шигээр төсөөлж, анхаарлаа сулруулахгүй, хичээнгүйлэн ажиллаж өнгөрөөдөг гэнэ.

 

 Түүний хэлсэн эшлэлүүдээс...

-Дэлхий дээр хоёр төрлийн бизнесмэнүүд байдаг нэг нь их мөнгө олж, тэр хэрээрээ үрэхийг хүсдэг, харин нөгөөх нь бага зардлаар ажиллаж, ихийг бүтээх хүсэлтэй байдаг. Би хоёр дахь хэсэгт нь багтдаг.

 

-Хэрвээ чи сайхан үйлчилгээтэй газар орсон бол, ямарваа зүйлээс сайныг мэдэрсэн бол заавал бусдадаа түгээж байгаарай. Үг хүчтэй шүү.

 

-Хэрэгцээгүй хүмүүстэй уулзахад амьдрал хэтэрхий богино  шүү дээ.

 

-Бизнес эхэлж буй хүн болгонтой “Яагаад” гэдэг асуулт тулгардаг. Энэ нь сайн асуулт. Гэхдээ нөгөө талд   “Яагаад болохгүй гэж” гэх асуулт байгааг санах хэрэгтэй. 

 

-Бизнес гял цял зүйлд хэт автах хэрэггүй. Учир нь, тийм зүйл удаан үргэлжилдэггүй гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

13 цаг 7 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

13 цаг 11 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

13 цаг 14 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 21 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

21 цаг 11 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

21 цаг 11 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

21 цаг 11 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин