“Зорьсон зорилго, мөрөөдөлдөө заавал хүрээрэй”

2024-01-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 10-нд төрсөн өдөр нь тохиож буй эрхмүүдийн нэг болох Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн ахмад Ц.Амарболдыг онцолж байна. 

 

Түүний уран бүтээлийн амжилтаас...

Тэрбээр 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдааны III байр эзлэн, "Шилдэг басс" хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II байр, БНХАУ-ын Нингбо хотод болсон олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр мөн хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинацийн эзэн болж байсан уран бүтээлч билээ.  Тэрбээр Говьсүмбэр аймгийн хоёрдугаар сургууль, Соёл урлагийн их сургууль,  Дотоод хэргийн их сургуулийг тус тус төгсчээ.

 

Г.Ариунбаатар найз нь түүний тухай дурсахдаа...

...Чайковскийн уралдаанд "Гран-При" авах гэж буй торгон мөчид найз нар маань хоорондоо тохиролцоод  Улан-удэ хотод ээлж дараалан ирж 14-14 хоногоор намайг сэтгэл санаа , бүх зүйлээр маш их дэмжсэн. Гоё байгаа биз... Цэнд-Аюушийн Амарболд надтай сар гаруй хугацаанд цуг байж бүр бид хоёр цугтаа Москваг зорьсон юм.  Москва, Санкт-Петербург хотуудад олон хоногийн турш уралдаж, шат ахихын хэрээр  нойр хулжиж , айдас , сандрал улам л мэдрэгддэг байлаа.  Амараа аймар хурхирдаг болохоор намайг нам унтуулж байж л сая өөрөө унтдаг байсан даа.  Хааяа би худлаа унтсан болж уг хүнийг яаж байгааг нь ажиглана.   Хоёр хамартаа хөвөн чихээд, яаж чимээгүй унтах вэ л гэж боддог юм шиг байгаа юм.  Бүр 3-4 дэр толгой дээрээ тавиад хүртэл унтдаг байсаан хөөрхий. Яаж ч амарсан болох билээ дээ. Ингэж зүтгэсний дүнд зорьсондоо бид хүрсээн.. чадсан. Би ч дандаа сайн нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж явдаг азтай нэгэн дээ. Одоо ч тэр олон сайхан найз нар, ах нар, дүү нар минь байна даа.  Баярладаг даа. Өнөөдөр миний бор найзын Мэндэлсэн өдөр. Би ч гэсэн яг л чам шиг чиний амжилтаар  бахархаж, бахдаж явдаг юм шүү... Зорьсон зорилго, мөрөөдөлдөө заавал хүрээрэй.  Мэндэлсэн өдрийн Мэндээ туучий минь” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

13 цаг 8 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

13 цаг 12 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

13 цаг 14 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 22 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

21 цаг 12 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

21 цаг 12 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

21 цаг 12 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин