"Амьдрал гайхамшигтай"

2024-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 7-нд төрсөн эрхмүүдийн нэг болох арбитрч, физикийн ухааны доктор Н.Тэгшбаярыг онцоллоо.  Тэрбээр 1978 оны энэ өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төржээ. Физикч Н.Тэгшбаярын хувьд Монгол Улсад цөмийн энерги гэх ойлголтыг бий болгож энэ чиглэлийн харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.  Мөн ураны чиглэлийн судалгааг хийж, өөрийн цахим хуудсаар дамжуулан шинжлэх ухааны сонирхолтой бичлэгүүдийг олон нийтэд хүргэж байгаа билээ. 

Ураны сэдвээр доктор хамгаалсан физикч

  • 1995 онд Увс аймгийн Өмнөговь сумын ЕБС
  • 1999 онд МУИС-д Физикийн бакалавр
  • 2007 онд МУИС-д Физикийн ухааны магистр
  •  2020 онд МУИС-д Физикийн ухааны доктор
  • 2022 онд  ХУИС -Билиг дээд сургуульд эрхзүйн бакалаврын зэрэг эзэмшсэн байна.  Мөн Н.Тэгшбаяр нь докторын ажлаа “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа” сэдвээр хамгаалсан нь анхаарал татаж байна. 

Физикч Н.Тэгшбаяр нь “Мон Атом” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал, Цөмийн    энергийн газрын дарга, Олон Улсын Атомын энергийн агентлагийн  Монгол Улс дахь бүрэн эрхт төлөөлөгч,  “Геологийн Төв Лаборатори” ТӨҮГ-ын захирал,  ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, “Усны судалгаа, үнэлгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт Арбитрчаар  ажиллаж байна.

 

Түүний төрсөн өдрийн бэлэг

Тэрбээр төрсөн өдрөөрөө өөрийн цахим хуудаснаа “Төрсөн өдрийн мэнд хүргэсэнд маш их баярлалаа. Та гайхамшигтай.  Сайхан Монгол орноо хамтдаа шинжлэх ухаанчаар хөгжүүлцгээе. Төрсөн өдрийн бэлэг болгон өөрийн зүгээс танд зориулж сүүлийн нэг жилд долоо хоног бүр тасралтгүй бэлдсэн 44 ширхэг “Шинжлэх ухааны хялбаршуулсан видео нийтлэлийн линкийг илгээж байна. Гэрийнхэндээ үзүүлээрэй” гэлээ. Мөн тэрбээр энэ онд цуврал бичлэгээ 55 болгохоор зорьжээ.   Түүний цахим хуудаснаас “Нойр яагаад чухал бэ? Тархи, суралцах процесс, нойр 3-н хамаарал”, “Марсыг хэрхэн Дэлхий шиг болгох вэ”, “Галаар үлээгч ба гагнуур үүсэл гарал”, Дрон хэрхэн ажилладаг вэ” гэсэн шинжлэх ухааны 44  бичлэгийг үзэж болох юм.  Норовын Тэгшбаяр танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

https://www.facebook.com/n.tegshbayar 

Эх сурвалж:www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

7 цаг 18 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

7 цаг 22 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

7 цаг 31 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин