Төрийн тэргүүнүүд шинэ оны босгон дээр юу хэлэв?

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Грегорийн тооллын нэгэн он солигдож, дэлхий нийт он цагийн шинэ хуудсыг эхлүүлээд хэдхэн хонож байна. Шинэ оны босгон дээр улс орны тэргүүн нар ард иргэддээ хандан өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэн ирэх оны зорилгоо тодорхойлон үгээ хэлдэг  уламжлалтай. 2024 оныг угтахдаа улс орны удирдагчид юуг онцолсон талаар энэ удаагийн олон улсын тоймоороо хүргэж байна.

 

Ж.Байден: Сонгуулиар эргэн ирэхдээ итгэлтэй байна

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден шинэ оныг гэр бүлийн уламжлалын дагуу Виржиний мужийн St Croix дахь эдлэндээ амралтын байдалтай угтсан байна. Тиймээс ABC телевизэд өгсөн түүний ярилцлагаас ирэх оны өнгийг хэрхэн харж байгааг нь үзэгчид хүлээн авав. Тэрбээр ярилцлагын үеэр АНУ-ын дотоодын асуудал, үнэт зүйлсийн талаар голчлон онцолж, эв нэгдэл, ардчиллын үзэл санааг тодотгож байлаа. Мөн “Бид дэлхийд тэргүүлэх байр суурьтай хэвээрээ байгаа” хэмээн ард түмэндээ хандан хэлжээ. Харин ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өнгийг ихэд өөдрөгөөр харж байгаагаа дурдаад “Эргэн ирэхдээ итгэлтэй байна” хэмээжээ.

 

Ши Жиньпин: Олон улсын арга хэмжээнд анхаарал хандуулна

2024 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ БНХАУ-ын дарга улс орныхоо өнөөгийн байдлын талаар иж бүрэн танилцуулж, өнгөрсөн жилийн сорилт бэрхшээл, ололт амжилтыг тусгаж, ирээдүйн хэтийн төлөвийг тодорхойлсон байна. 2024 оны илтгэлийн нэлээд хэсэг нь Хятад улсын технологи, инновацийн ололт амжилтад зориулагдсан байлаа. Мөн  олон улсын тавцан дахь Хятадын гүйцэтгэх үүргийг багагүй онцолжээ. Тус улсын төрийн тэргүүн энэ онд болох олон төрлийн дипломат арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны форумыг дурдаж, Хятад улс идэвхтэй оролцохыг илэрхийлсэн байна.

 

В.Путин: “2024 он гэр бүлийн жил”

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ням гаригт шинэ оны өмнөх өдөр төв телевизээр үг хэлэхдээ Оросын армийг магтаж, "эв нэгдлийг" уриалав. "Та нар бидний баатрууд. Бидний зүрх сэтгэл үргэлж хамт байх болно” хэмээн өөдрөгөөр уриалжээ. 

Өнгөрсөн жил В.Путины дэргэд дүрэмт хувцастай цэргүүд зогсож байсан бол энэ жил Кремлийн уламжлалт фонны өмнө зогсож мэндчилэхдээ 2024 оныг “Гэр бүлийн жил” хэмээн тодорхойлов. Дашрамд дурдахад, төв телевизээр ард олондоо мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалыг ЗХУ-ын үед Л.Брежнев эхлүүлсэн бөгөөд шинэ жилийн өмнө телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгийг оросууд баярын өдөр тэсэн ядан хүлээдэг гол үйл явдал юм.

 

Э.Макрон: Бахархлын жил байх болно

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ жилийн баярын өмнөхөн телевизээр үг хэлэхдээ 2024 он бол Парист 2024 оны зуны олимпийн наадам болох гэж буйд баяртай байгаагаа онцолсон. Мөн Парисын дарь эхийн сүм түймэрт өртсөнөөс хойш энэ онд анх удаа олон нийтэд үүдээ нээх болсон тухай баяртай мэдээг дуулгалаа. Тэрбээр 2024 оныг "Францын бахархлын жил байх болно” гэв.

 

Ф.Кишида: Дипломат байдлаараа манлайлна

Шинэ оны эхний өдөр байгалийн хүнд сорилттой нүүр тулаад байгаа Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида дэлхийн бусад удирдагчидтай дипломат харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн. Тэрбээр шинэ жилийн мэндчилгээндээ дэлхий дахинаа үүсээд буй зөрчил мөргөлдөөнийг намжаахын тулд дээд хэмжээний дипломат уулзалт явуулах зорилготой байгаагаа илэрхийлсэн юм.  Олон улсын харилцаанд төвийг сахихыг эрмэлздэг тус улсын тэргүүн энэхүү зорилгоо "Япон улс дипломат байдлаараа манлайлах болно” хэмээн онцоллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247)

 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

2 цаг 47 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

2 цаг 47 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

2 цаг 47 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

16 цаг 1 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

16 цаг 6 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18