Кишида Фумио: Аврагчид цаг минуттай уралдаж байна

2024-01-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Шинэ оны эхний өдөр Японы Ишикава мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 65-д хүрснийг NHK суваг мэдээллээ. Газар хөдлөлт болсон тус муж нь Японы төвийн Ното бүс нутагт хамаардаг бөгөөд газар хөдлөлтийн голомт Важима, Сузу хот орчимд болсон юм.

"Газар хөдлөлтийн хамгийн эхний нуралтаар л би хоёр охиноо алдчихлаа" хэмээн уйлан ярих аав. “Бид шинэ оноо тэмдэглэж байтал гэнэт тааз нураад ороод ирсэн. Хоёр охин минь ширээний доор дарагдсан. Би юу ч хийж чадаагүй” хэмээн бас нэгэн аав NHK сувагт ярилцлага өгчээ. 

Түүн шиг олон айлын гэр байшин сүйдэж, олон айл хайртай дотны хүмүүсээ алдсан харамсалтай гамшиг тохиогоод байна. Япон улсын Ерөнхий сайд Кишида Фумио “Газар хөдлөлтөөс хойш 40 гаруй цаг өнгөрөөд байна. Онцгой байдлын аврагчид хүмүүсийн амь насыг аврахаар цаг минуттай уралдан ажиллаж байна. Энэ бол үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдал” хэмээн тус сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлэв.

Тэрбээр аврах ажиллагааны хүн хүчийг нэмэгдүүлж, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа хэмээн онцолжээ. Одоогоор газар хөдлөлтийн бүс нутагт 2000 гаруй аврагч, тийм тооны гал сөнөөгчид, 700 гаруй цагдаа нар дайчлагдан ажиллаж байна.

Японд газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл шатлалаар хэмждэг. Энэ удаагийнх хүчний хувьд хамгийн өндөр хэмжээнд байсан юм. Газар хөдлөлтийн чичирхийлэл одоо ч мэдрэгдсээр байгаа бөгөөд ойрын долоо хоногт мөн долоодугаар түвшний хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй байгааг албаныхан ард иргэддээ анхааруулсаар байна.

7.6 магнитудын хүчтэй энэхүү газар хөдлөлтийн үеэр олон байшин барилга нурж сүйдсэний улмаас бүс нутаг орчимд тог цахилгаангүй болж, ундны усны хомсдолд ороод байна. Лхагва гарагийн байдлаар ойролцоогоор 33.900 айл өрх цахилгаангүй, 94 мянган айл ундны усгүй болжээ. Ишикава мужийн Важима хотод гэхэд  25 байшин нурсан бол газар хөдлөлтөөс үүдэлтэй түймрийн улмаас эндэхийн 200 орчим байшин шатжээ.

Нурангид дарагдсан олон мянган хүнийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаагийн зэрэгцээ дэд бүтцийн байгууламжуудыг сэргээн засварлах, ашиглалтад оруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа ч багагүй хугацаа шаардсаар байна. Мөн газар хөдлөлтийн голомт болсон бүс нутгуудад хөрсний нуралтаас болж замууд эвдэрч, нийтийн тээвэр ажиллахгүй байгаа нь томоохон бэрхшээл болоод байгааг албаныхан ярьж байна. Өчигдөр өдрийн байдлаар Нийгата хот орчмын айлуудын цахилгааныг холбож амжсан байна.

Байгалийн гамшигт өртсөн мужуудад олон мянган хүн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд түр хоргодсон хэвээр байна. Мөн гэмтэж бэртсэн хүмүүсийг Важима, Сүзү хотуудын эмнэлгүүдэд эмчилж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 2 (7246)

 

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

7 цаг 48 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

7 цаг 52 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

8 цаг 0 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин