Ардчилалд аюул нүүрлэв

2024-01-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

2024 он либерал ардчилалд элэгтэй хүн бүрд түгшүүртэй жил болно хэмээн Занни Минтон Беддос үзэж байна.

Бөмбөрцгийн нийт хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг орнууд 2024 онд сонгууль хийх гэж байна. 70 гаруй орны хоёр тэрбум шахам хүн сонгуулийн байранд очиж санал өгөх төлөвтэй. Сонгуулийн хуудас Англи, Бангладеш, Энэтхэг, Индонез хүртэл тараагдана. Ардчиллын хувьд ялгуусан жил мэт сонсогдож байгаа ч бодит байдал дээр эсрэгээрээ байна.

Олон тооны сонгуулиар дарангуйлагч удирдагч нар байр суурь, эрх мэдлээ улам бэхжүүлэх бол бусад сонгуульд авлигажсан, чадваргүй хүмүүст ээлтэй болж өнгөрнө. Хамгийн томд тооцогдох Америкийн ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн улс төрд хар сүүдэр үлдээх хэмжээний хор хөнөөлтэй болно. Украин, Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөний хажуугаар Америкийн ирээдүйн асуудал хөндөгдөх бол өнөөг хүртэл Америкийн удирдан чиглүүлж, гардан гүйцэтгэж ирсэн дэлхийн дэглэм дагаад ганхана. Энэ жил түгшүүр дагуулсан, аюултай байна.

Зарим сонгууль илэрхий луйврын болно. Тухайлбал, Беларус, Руандад болох сонгуулийн гол анхаарал ерөнхийлөгч хэн болох вэ гэдэгт биш харин одоогийн ерөнхийлөгч хэр үнэмлэхүй ялалт байгуулах вэ гэдэгт оршино. Владимир Путин ямар ч эргэлзээгүй гурав дахиа дараалан (нийтдээ тав дахиа) Оросын ерөнхийлөгчөөр сонгогдоно.

Дийлэнх сонгууль Ази тивд болно. Бангладеш, Энэтхэг, Индонез улсын сонгогчид бүгд сонгуулиа өгөхөөр явна. Харамсалтай нь либерализмыг чиглэсэн аюулын харанга улам бүр хүчтэй болж байна. Энэтхэг Нарендра Модигийн удирдлага дор эдийн засаг, геополитикийн мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байгаа ч тэрээр лалын шашны эсрэг үзлийг дэвэргэх мөн институцийн дархлааг доройтуулж байгаа явдлын эсрэг тууштай арга хэмжээ авахгүй байна. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо улс төрийн ноёрхлоо бататгаж бэхжүүлэхэд л хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Бангладешын хувьд сөрөг хүчний удирдагчдаа хорьж, олон ургалч үзлийг бүрэн хориглосноос дарангуйллын дэглэм рүү шилжээд байна.

Африкт хамгийн олон сонгууль болох ч сонгогчид нь ардчилалд эргэлзэх болсон. Энэ тивд төрийн эргэлт хэвийн үзэгдэл болж, 2020 оноос хойш есөн улсад төрийн эрхийг хүчээр авав. Цэргийн дэглэмээр удирдуулах хүсэлтэй африкчуудын тоо улам их болжээ. ӨАБНУ-д ANC нам авлига, гэмт хэрэг, ажилгүйдэлдээ живсэн улсынхаа Засгийн эрхийг дахин барина.

Мэдээж бүх мэдээ муу биш. Мексик анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгоно. Бусдаас түрүүлж яваа хоёр өрсөлдөгч хоёул эмэгтэй бөгөөд популист биш. Английн сонгогчдод хоёр чадварлаг нэр дэвшигчээс сонгох боломж гарч ирэв. Консерватив нам 14 жил засгийн эрх барьсны дараа Хөдөлмөрийн нам ялах өндөр магадлалтай.

Зарим сонгууль улсынхаа хил хязгаараас давсан том нөлөө үзүүлнэ. Тайванийн 18 сая сонгогч саналаа хэнд өгөх нь Тайванийн хоолой ямар байх, Америк-Хятадын хурцадмал байдалд ч нөлөөлнө.

Гэхдээ аль ч улсын сонгууль Америкийнхтай харьцуулашгүй. Энэ сонгуулийн хамгийн бодитой үр дүн нь дийлэнх сонгогчдын хүсээгүй хоёр хөгшин эрийн хоёр дахь тулаан гэдэгт итгэхэд бэрх. Дональд Трамп нэр дэвшиж байгаа нь л Америкийн ардчиллыг ганхуулав. Өмнөх сонгуулийн дүнг засах гэж байсан хүн нэр дэвших нь ардчиллын манаач гэсэн Америкийн нэр хүндийг баллана.

Трамп ерөнхийлөгч болвол геополитикийн аюул нүүрлээд байгаа энэ үед изоляционист хандлага нь Америкийг таашгүй, хяналтгүй гүрэн болгоно. Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор дуусгана гэх амлалтаараа тэр Украиныг золигт гаргана. Трамп нэр дэвшихгүй байж магадгүй ч дэвшвэл ялагдаж мэднэ. Гэхдээ Трамп хоёр дахиа сонгогдох боломж өндөр байгаа нь түгшүүр дагуулж байна. Үр дагавар нь ардчилал, дэлхийн дахины хувьд тун эмгэнэлтэй байж мэднэ.

 

Английн “The Economist” сэтгүүлийн “Дэлхий 2024 онд” тусгай дугаараас. Онцгой эрхийг эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

2 цаг 46 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

19 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

19 цаг 31 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

19 цаг 35 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин