Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр уртасгасан цагаар ажиллаж байна

2023-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын  25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг эмнэлгүүдэд ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан:

-Энэ жил томуугийн дэгдэлт харьцангуй хожуу эхэллээ. Өнгөрсөн оны мөн үеийг бодвол 3.9 хувиар томуу томуу төст өвчний үзлэг бага хувьтай байна. Амбулаторийн үзлэг энэ долоо хоногт 6.5 хувьтай байна. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал харьцангуй хэвийн, хэвийн дээд түвшинд байгаа. Гэхдээ нэмэлт орнуудыг дэлгэсэн. Дээр нь уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр  өглөө 8:40-20:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд ажиллаж байгаа бол ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд томуугийн амбулаторид шилжиж 21:00 цаг хүртэл үзлэг хийж байна. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд үзлэгээ хийж байна. Уртасгасан цагаар зохицуулалт хийсэн учраас амбулатори дээр хүлээгдэл харьцангуй гайгүй. Гэсэн ч хоёр хүртэлх насны хүүхдийн өвчлөл дундаа ялангуяа  томуугаар хүндрээд  хатгалгаа болох тохиолдол их бүртгэгдэж байна гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn  

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

8 цаг 34 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

8 цаг 38 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

8 цаг 47 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин