Европын холбооны сайд нар Газын зурвас дахь хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

2023-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.Жаргалмаа

Европын холбооны гадаад хэргийн сайд нар Израил-Хамасын дайн асуудалд авах дараагийн алхмуудыг тодорхойлжээ. Үүнд Хамас бүлэглэлийн санхүүжилтыг дарах, баруун эргийн хэсэгт хүчирхийлэл үйлдэж буй Израилын оршин суугчидын Европ руу нэвтрэх, зорчих эрхийг хязгаарлах зэргийг тусгажээ. Газын зурвас дахь нөхцөл байдал өдөр ирэх тусам муудсаар байгаад тэд ийнхүү дараагийн алхамд шилжихэд хүрчээ.

Мөн тус уулзалтаар Европын холбооны гишүүн 27орны гадаад хэргийн сайд нар Украинд үзүүлэх дэмжлэг, цаашдын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм. ОХУ-ын түрэмгийлэлд Украинд дэмжлэг үзүүлэх нь тэдний нэн тэргүүний зорилт билээ. Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Украины сайд  Дмитрий Кулебаг оролцож байна.

Хамас бүлэглэлийг Европын холбооны террорист байгууллагын жагсаалтад оруулж, цаашлан ямар нэг сан, хөрөнгийн тусламж өгөхгүй байхаар тусгажээ. Бүлэглэлийн командлагч генерал Мохаммед Дейф, түүний орлогч Марван Исса нарыг хориг хэмжээ авсан алан хядагчидын жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

3 цаг 28 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

3 цаг 28 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

3 цаг 28 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

16 цаг 42 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

16 цаг 48 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18