Монголын Ипотекийн Корпораци "Grand Bull Awards 2023"-аас хос шагнал хүртлээ

2023-12-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг 5 жилд нэг удаа тодруулдаг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээнээс “Монголын Ипотекийн ОССК” ХХК (МИК) нь “Онцлох санхүүгийн салбарын үнэт цаас гаргагч” болон “Биржийн бус зах зээлийн онцлох бүтээгдэхүүн” номинацид хос шагналын эзэн боллоо.

МИК нь 2009 оноос хойш гадаад болон дотоодын зохицуулалттай зах зээл дээр үнэт цаасаа амжилттай гаргаж байсан түүхтэй. 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлд 300 сая долларын “Өүлүн бонд”, 2021 онд 250 сая долларын “Бөртэ бонд”-ыг тус тус гаргаж, нийт 550 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалан Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, банк санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварыг сайжруулсан. Ялангуяа дэлхий нийтэд цар тахал дэгдсэн, олон улсын хил хаалттай, хөл хорио тогтоосон онц дэглэмийн үед хөрөнгө оруулагчидтай цахимаар харилцаж 250 сая ам.долларыг босгосон нь МИК-ийн нэр хүнд, үйл ажиллагаа олон улсад хэр тогтворжсон хийгээд ирээдүйн баталгааг харуулсан юм.

Мөн 2019 оноос 16 тусгай зориулалтын компани үүсгэн байгуулж, 1 удаагийн хэлцлээр нийт 37.6 мянган өрхийн 2.7 их наяд төгрөгийн дүн бүхий ИЗББ гаргалаа. Үүнээс 2023 онд хамгийн өндөр буюу 560.3 тэрбум төгрөгийн 33-р багцын бондыг гаргасан юм.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, 70 гаруй байгууллагын давхардсан тоогоор 94 нэр дэвшигчийн материал ирүүлснээс, эцсийн шатанд үлдсэн 60 нэр дэвшигчдээс шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.

Монголын ипотекийн корпорацийг 2006 онд АНУ-ын хөгжлийн агентлагийн /USAID/ зөвлөмжийн дагуу Монголд орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болох зорилгоор Монголбанк болон тухай үеийн арилжааны 10 банк хамтран үүсгэн байгуулж байсан юм. 2013 оноос Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцож, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх ажлыг голчлон гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 109.5 өрхийн 6.37 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бондыг амжилттай гаргажээ.

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

3 цаг 15 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

4 цаг 15 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

4 цаг 15 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

4 цаг 15 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

14 цаг 28 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

15 цаг 32 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин