Түгжрэлийн хуулийг хэлэлцэх ирц хүрсэнгүй

2023-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын баасан гарагийн (12.1)  хуралдаанаар  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой байв. Гэвч гишүүдийн  ирц хүрээгүй тул товлосон хугацаанд хэлэлцэж амжилгүй хойшиллоо.

Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  арваннэгдүгээр сарын 30-ны УИХ-ын хуралдаанаар хийсэн билээ. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдсан. Улсын төсвийн тухай хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэл, аймгууд төсвөө батлах учиртай. Тийм учраас Түгжрэлийг бууруулах хуулийг төсөв батлагдахаас өмнө батална. Өнөөдөр багтаж, анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тийм учраас шуурхай, анхаарч ажиллахыг хүсье” гэсэн юм.  Мөн АН-ын гишүүд ч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар УИХын гишүүн С.Одонтуяа арваннэгдүгээр сарын 30-ны УИХ-ын хуралдаанаар “Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Гэхдээ энэ хууль нийслэлтэй холбоотой хоёрхон асуудлыг шийдэж байна. Цаашид асуудал бүр дээр хууль оруулж ирэх юм уу” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Харин  УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ хууль батлагдаад юу өөрчлөгдөх юм. Нөгөө автобусууд чинь хаана байна аа. Одоо ямар өнгийн автобус орж ирэх юм” гэсэн. Тэгвэл  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хуулиар таксий үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг торгох болчихлоо. Хууль тогтоомжийн тухай хуульд аливаа хуулийн зүйл заалт хоёрдмол агуулгагүй байна гэж заасан. Тэгэхээр энэ заалт яаж хэрэгжиж, зохицуулагдах юм” гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт дахин үргэлжлэх нь ээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

8 цаг 32 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

8 цаг 36 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

8 цаг 45 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин