COP 28: Ногоон эрчим хүчний шилжилтийн санхүүжилтийг голчлон хэлэлцэнэ

2023-11-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд өрнөж байна. Их хэмжээний үеэр, цунами, хар салхи, ган гачиг, хэт халалтаас үүдэлтэй эдийн засаг аюулгүй байдлын асуудлууд дэлхий удирдагчдын санааг ихээхэн зовоож байна. Хэдийгээр 2015 оны Парисын хэлэлцээрээр 2030 онд дэлхийн дундаж хэмийг хоёр хувиас ихгүй байлгах гэрээ байгуулж, НҮБ-ын гишүүн орнууд бүгд тус гэрээний үүргийг хүлээсэн. Гэвч 15 жилийн дараах зорилтод анхааран ажилласан орон байсангүй. Бүгд өдөр тутмын эдийн засаг, нийгмийн асуудлуудад анхаарсаар өнөөгийн хүндрэлд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Жилийн турш өрнөсөн дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтууд энэ асуудлыг голчлон хэлэлцсэн. Үүнд дулаарлын гол хүчин зүйл болох нүүрс хүчлийн хийг бууруулах буюу чулуужсан түлшний хэрэглээг зогсоох явдал юм. Гэвч энэ шийдэлд хүрэхэд олон орны эдийн засагт томоохон дарамт учирна. Ногоон эрчим хүчний шилжилт нь асар өндөр өртөг шаардагддаг. Тиймээс энэ жилийн сүүлийн уур амьсгалын  өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтаар энэ асуудлыг голчлон хэлэлцэхээр тогтоод байна. Арабын нэгдсэн Эмират улсад энэ сарын 30-наас ирэх сарын 12-ныг хүртэл буюу хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх тус хуралдааныг газрын тосны ерөнхий захирал Султан аль-Жабер тэргүүлэх юм. Түүний энэ томилгоо нь сайшаал шүүмж аль алийг нь дагуулав. Европын холбооны зарим төлөөлөгчид ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо гэсэн бол АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн элч Жон Керри зэрэг хүмүүс хариуцлагатай томилгоо хэмээн сайшааж байв. Түүний хувьд энэ удаагийн хуралдаанаар Абу Дабиг сэргээгдэх эрчим хүчний өөрчлөлтийн төв болгох эрмэлзэлтэй байгаа гэх мэдээлэл ч гарсаар байна. 

 

Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилт

 

Парисын хэлэлцээрээс хойш найман жил өнгөрсөн ч дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөөр бодит ахиц гаргаагүй хэвээр. Хэдийгээр ногоон эрчим хүчний шилжилтэд бүх нийтээрээ санал нэгдсэн ч дээр дурьдсанчлан асар өндөр өртөгтэй. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Парисын хэлэлцээрийн анхны үнэлгээг хийнэ хэмээн судлаачид үзэж байна. Султан аль-Жаберын хувьд тэрбээр ногоон шилжилтийн санхүүжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Үүнд Засгийн газрууд, төв банкы удирдагчид, болон хөрөнгийн бриж дэх өндөр үнэлгээ бүхий томоохон хөрөнгө оруулагч корпорациуд болон хувийн хэвшлийнхний хамтарсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг зохион байгуулахаар тусгасан байна. Инэгхдээ бүс нутгийн болон холбоотнуудтайгаа урьдчилан хэлэлцээрийг хийсэн байна. Мөн газрын тос үйлдвэрлэгчидын ОПЕК ирэх онд нийлүүлэтийг эрчимжүүлж сард таван тонн баррель газрын тос экспротлох зорилт дэвшүүлж байна.Цар тахлын дараагаар энэ оны гуравдугаар улирлын тайлангаар дийлэнх орны эдийн засаг сэргэж буй нааштай үзүүлэлт гарсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөөгийн нөхцөл байдлыг “Хүн төрөлхтөний ирээдүй там руу явж байна. Гэвч бид энэ байдлыг засах боломж бий. Дэлхий нийтээрээ нэгдэж нүүрсхүчлийн хийн ялгарлыг хамгийн бага хэмжээнд хүргэх ёстой” гэсэн юм. Мөн уулзалтаар салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэх “Тогтвортой инновацийн форум”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Бүх нийтийн нэн тэргүүний асуудал

 

Нүүрсхүчлийн хийг хамгийн ихээр ялгаруулж буй улсууд болох БНХАУ, АНУ-ын хоорондын харилцаа тийм ч сайнгүй хэвээр байна. Тэд өнгөрсөн саруудад хэд хэдэн удаа уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээрийг хийхээр оролдсон. Гэвч төдийлөн амжилт үзүүлээгүй ч энэ сарын дундуур АНУ-д зохион байгуулагдсан АПЕК-ын уулзалтаар хоёр улсын тэргүүнүүд зургаан жилийн дараа нүүр тулсан уулзалт хийсэн. Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хамтарсан арга хэмжээ авахаар тохирсон. Султан аль-Жаберын хувьдч өөрийн тэргүүлж буй хурлыг амжилттай болгоход тус хоёр орны харилцаа ихээхэн нөлөөтэй хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн элч Жон Керри, БНХАУ-ын элч Си Женхуа нартай харилцаа холбоог амжилттай тогтоож чаджээ.

Мөн “Их-20” дээд хэмжээний уулзалтыг алгассан ОХУ тус хуралд тодорхой түвшинд оролцоно хэмээн мэдэгдсэн. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Питин оролцох талаар тодорхой мэдээлээгүй ч тэрбээр өнгөрсөн сард болсон “Их-20” цахим уулзалтад оролцсон байна. Түүнчлэн Ойрхи Дорнодод мөргөлдөөнтай байгаа Израил болон Палестины төлөөлүүд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. Дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид, бизнес, санхүүгийн салбарын тэргүүлэгчид, иргэний нийгмийн төлөөлөлүүд хоёр долоо хоногийн турш Арабын нэгдсэн Эмират улсад уур амьсгалын асуудлаар чуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

4 цаг 13 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

4 цаг 17 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

4 цаг 25 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин