Ангараг дээр амьдрах иргэдийн хүнсийг бэлтгэж буй Монголын баг

2023-11-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Монголд Ангараг гарагийн аналог төв байгуулах Mars-V төсөл хэрэгжиж байна. Ангараг гарагийн хоол, шим тэжээлийн хөгжүүлэлтэд Монголоос зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Тэд Америкийн Юта муж дахь дэлхийн хамгийн анхны аналог төв рүү хоёр хоногийн өмнө нислээ.

Хүн төрөлхтөн арваад жилийн дараа Ангараг дээр амьдарна. Иймд хүмүүс тэнд очоод хэрхэн аж төрөх, юу идэх вэ гэдэг судалгаа шинжилгээний бэлтгэл төвийг  Монголд 2025 онд нээх юм. 

Хоолзүйчдийн үзэж буйгаар Ангараг дээр очоод хүний бие махбодид гурван төрлийн эрүүл мэндийн асуудал тулгарах бөгөөд тус гараг дээр очихдоо нийт булчингийн массынхаа 15 хувийг алдах юм. Өөрөөр хэлбэл, Ангараг руу сансрын хөлгөөр очиход найман сарын хугацаа зарцуулдаг учир хөлөг дотор татах хүч байхгүй. Тиймээс булчингийн масс, яс сийрэгжилт үүсэхээс гадна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг. Ангараг гараг нь дэлхийтэй харьцуулахад 68 хувиар бага татах хүч үйлчилж байдаг. Манай баг эдгээр асуудлууд шийдэх зорилго тавин ажиллаж байна.

 

АНГАРАГИЙН ХООЛ ХҮНСИЙГ 30 ЖИЛ ХАДГАЛНА

Хүн төрөлхтөн Ангараг руу очихдоо юу идэх вэ гэдэг биш харин очоод юу идэх вэ гэдэг нь чухал асуудал аж. Тиймээс Монголын багийнхан NASA-nay анагаахын багтай хамтран ажилладаг. Хоол хүнсний шингээлт давхарга нь дэлхийтэй харьцуулбал их хэмжээгээр буурдаг. Тиймээс уураг, кальци өндөр хоол хүнсний  хэрэгцээ тулгарч байна. Эдгээрийг агуулсан хоол хүнс Монголын сүү цагаан идээнд баялаг байдаг гэнэ.  

“Марс руу явах бүтээгдэхүүнийг гурван аргаар бэлтгэж байна. Манай баг гүн хөлдөөн усыг нь татаж авах аргаар хатааж бэлтгэдэг. Энэ арга анх NASA-гаас гарсан бөгөөд хүнсний бүх шимт тэжээлийн 97 хувийг хэвээр хадгалж байдаг. Мөн 30 жилийн хугацаатай хадгалдаг. Эхний ээлжид таван жилийн хугацаанд хэрэглэх хоол хүнс илгээж дараа нь өөрсдөө тариалан эрхэлж, хоол үйлдвэрлэх юм. Тухайлбал, 500 грамм бууцайны таван хувьд нь хуурай бодис агуулагддаг. Гүн хөлдөөн хатааснаар жин нь 95 дахин бага болдог. Махны 25 хувь нь хуурай бодис байдаг. Энэхүү технологийг ашигласнаар нойтон хоёр кг мах 500 грамм болдог. Хэрэглэх үедээ усанд дэвтээхээр хуучин байдалдаа очно” гэж хоол зүйч С.Хулангаа ярилаа.

Марс руу явах тээврийн зардал их үнэтэй. Марс дэлхийтэй хоёр жилд нэг удаа ойртдог. 2030 он гэхэд  дэлхийгээс анхны оршин суугчид очиж амьдарна гэж судлаачид үзэж буй. Үүнээс хоёр жилийн өмнө сансрын баг очин хүмүүсийн  амьдрах орон байр, хоол хүнсийг Ангараг руу зөөвөрлөнө гэж төлөвлөж эхний ээлжид найман хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэлээ базааж байна.

 

АНГАРАГ ГАРАГ АЖ ҮЙЛДВЭРЖИЖ, ДЭЛХИЙ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛНО

Ангараг дээр аж үйлдвэржилтийг бий болгож дэлхий ногоон байгууламж хэвээр үлдэх гэсэн төсөл яригдаж байна. Ангараг гараг нь нэг хувийн чийгшилтэй, маш хуурай, хасах 82 -62 хэмийн хооронд хэлбэлзэж байдаг нэг ёсны говь юм. Энэ талаар хоолзүйч Э.Нэмүүзол “Тэр говьд хүн төрөлхтөн хэрхэн амьдрах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Одоогоор ус хэрхэн гаргаж авах, юу өмсөх зэрэг нь тодорхой болсон. Ангараг гарагаас ус олборлоно. Харин ямар хоол, хүнс хэрэглэх хэрхэн дасан зохицох нь асуудал хэвээр байна. Үүнд Монголын говь нутаг Ангараг гараг дээрх орчинтой хамгийн төстэй гэдгийг нотолсон. Монголын говь Ангараг руу явах хүмүүсийг бэлтгэе  төсөл явж байна. Манай орны хуурай уур амьсгалтай орчинд монголчууд ямар хоол хүнс хэрэглэж өдийг хүрсэн, хэрхэн аж төрөв гэдэг сонирхол­той. Ангараг руу явах хү­мүүст хэрэг болох үнэ цэн манай говьд оршиж байгаа” гэлээ. Тэрбээр “Манай төслийн хүрээнд зөвхөн сүүг тоосруулан хатаах арга ашиглан, сүү цагаан идээ боловсруулах аргын хамт илгээх юм. Очоод сүүгээр тараг бүрэх, бяслаг гарган авах,  аарц гаргаж авах аргуудыг туршилт хийлгэхээр явуулж байна. Монголчууд эртнээсээ бага нөө­цөөр хэрхэн урт хугацаанд амьдрах вэ гэдэгт хариулт өгсөн байдаг” гэж яри­лаа. Ийнхүү Ж.Гүррагчаа баатар сан­­сарт ниссэнээс хойш энэ салбарт анх удаа Монголоос хоолзүйчдийн баг ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 234 (7219)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

15 цаг 38 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

15 цаг 43 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

15 цаг 45 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

15 цаг 52 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

23 цаг 43 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

23 цаг 43 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

23 цаг 43 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин