"Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлжээ

2023-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Цагдаагийн байгууллагаас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Э” нарын бүлэг этгээд “Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг  илрүүлжээ. Тэдний гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй орон сууц, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө, тоглогч нарын аккаунт нэр, дансны дугаар, тэмдэглэл, гар утас зэргийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.  Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр энэ төрлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээдүүд нь ихэвчлэн нэг нутаг, нэг сумын иргэд байгаа нь анхаарал татаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байна.  Иймд үүнийг сонирхогч иргэн Та хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

9 цаг 15 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

9 цаг 19 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

9 цаг 28 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин