Б.Бат-Эрдэнэ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 55 тэрбум төгрөгийн зээл олгоно

2023-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь өвлийн аялал жуулчлал байв. Энэ тухай БОАЖ-ын сайд  Б.Бат-Эрдэнэ "2023  оны аялал жуулчлалын  хөгжлийн суурь ажлуудыг хийж дуусгалааа.  Үүний хүрээнд мөн тодорхой стандартуудыг  цэгцэлсэн. Мөн  аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын албан ёсны хэлэлцээрийг байгууллаа.  Үүний үрд дүнд  аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэсэн тооцоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн аравдугаар сард "Их цайны зам" буюу БНХАУ, ОХУ, МУ-ын хамтарсан торгоны замыг сэргээх ажил амжилттай хэлэлцээрийн түвшинд хийгдэж дууслаа. Арваннэгдүгээр сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах, хоёрдугаар сард өвлийн аялал жуулчлал, цагаан сарын сурталчлах, инфлюсерийн баг ирнэ. 2023-2024 онд нийтдээ зургаан багийг авчрахаар төлөвлөж байгаа.Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гурван том шийдвэр гарсан.  Тодруулбал, нэгдүгээрт олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгална. Хоёрдугаарт,  өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 бааз, 7639 орны хүчин чадалтай байна. Энэхүү хүчин чадлын нэмэгдүүлэх хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хийх, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргаж байна. Үүнд нийт 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор БОАЖЯ-аас улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн. Мөн Mongolian Winter буюу маркетингийн томоохон үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа боомтын сэргэлтийн хүрээнд Ханх, Цагаан нуураас эхлээд цагийг нь уртасгаж ОХУ болон бусад улсын жуулчдад нээлттэй хэлбэрээр хүлээж авах бололцоог бий болгож байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

34 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

34 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

34 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

34 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

16 цаг 30 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

16 цаг 34 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

16 цаг 36 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

16 цаг 43 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин