Эмгэнэл: Хандсүрэнгийн Цэнд-Аюуш

2023-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Бидний хайрт эцэг, өвөг эцэг, ах, халамжит хань Хандсүрэнгийн Цэнд-Аюуш тэнгэрийн оронд одож, нөхөж баршгүй гарз тохиолоо. 

Х.Цэнд-Аюуш 1944 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт малчин ард Аюуш, Хандсүрэн нарын гурав дахь хүү болон төрсөн. Бага насаа мал маллах арга ухаанд суралцан, улмаар аймгийн төвийн арван жилийн дунд сургуульд элсэн суралцаж, 1964 онд дүүргэсэн. Х.Цэнд-Аюуш МУИС-ийг 1968 онд үйлдвэрийн төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх курсэд суралцаж байсан болно.

1968-1969 онд Хэнтий аймгийн Ардын депутатуудын хурал (АДХГЗ)-ын гүйцэтгэх захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1969-1974 онд Дундговь аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний комиссын орлогч дарга, 1974-1981 онд аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газрын дарга, 1981-1991 онд аймгийн АДХГЗ-ны хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч дарга, Хөдөө аж ахуйн удирдах газар (ХААУГ)-ын дарга, 1991-1992 онд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн дарга, 1992-1994 онд аймгийн Хөдөө аж ахуйн биржийн захирал, 1994-2000 онд аймгийн үйлдвэр-худалдааны “Нарлаг Мандал” ХХК-ний захирал, 2000-2003 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын ХХААБОБ-ын хэлтсийн дарга, 2003-2009 онд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар тус тус ажиллаж өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. 

Х.Цэнд-Аюуш эх орон, аймаг орон нутгийнхаа хөдөө аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад бүхий л амьдралаа зориулсан бөгөөд  ажил хөдөлмөрийг нь төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Хөдөө аж ахуй, хүнсний тэргүүний ажилтан, Хоршоологчдын холбооны тэргүүний ажилтан, Байгаль орчны тэргүүний ажилтан, МБОХХолбооны “Тэргүүний байгаль хамгаалагч” цол тэмдэг, улмаар 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Байгаль орчны гавьяат ажилтан” цолоор шагнуулсан билээ.

Х.Цэнд-Аюуш хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутгийн зон олондоо түшигтэй, удирдан манлайлагч, эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хөдөлмөрч нэгэн байлаа. Хайрт эцэг таны хүнлэг сайхан сэтгэл, шударга хичээнгүй зан, ачлал хайр бид бүхний зүрх сэтгэлд мөнхөд хоногшин үлдэх болно.

ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

10 цаг 3 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

10 цаг 7 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

10 цаг 16 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин