Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа

2023-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших
П.АМГАЛАН

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хоёр талын үр дүнтэй уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон асуудлаар санал солилцсон гэдгээ хэллээ. Тухайлбал, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөөц боломж өргөн байгааг онцолж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченко эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээврийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар онцлов. Түүнчлэн боловсрол, байгаль орчны салбарт, тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгийг хэллээ. Талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлэх, олон жил яригдсан хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

10 цаг 4 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

10 цаг 8 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

10 цаг 17 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин