Ээжийгээ магтан дуулахуйн ухааныг  “Хэл хэлмэрийн тоглоом”(language games)-ын онолоор тайлбарлах нь

2023-10-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

(Утга зохиолын шүүмж)

Монголын яруу найргийн “Мөнгөн үеийнхэн”-ий дунд Хонгор нутгийн “Зурам” Хуягаа тодотголтой орж ирсэн, Бэсүд овогт Чогдонгийн Алтанхуягийг Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, малын зоотехникч мэргэжилтэй, яруу найрагч гэдгээр нь цөөнгүй хүн мэдэх билээ. Тэрээр эх хүний тухай үгээр урлаж, уншигч олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлснээс хойш эдүгээ гучаад жил болжээ. Түүний яруу найргийг Англи Австрийн суут философич Л. Виттгенштейн “Хэл хэлмэрийн тоглоом”-ын онолоор тайлан тайлбарлахыг хичээснээ уншигч олонтойгоо хуваалцаж байна. Л. Виттгенштейн  хэлэхдээ “ Үгийг хэрхэн хэрэглэхийг мэднэ гэдэг шатрын нүүдэл хийхийг мэдэхтэй адил”[1] гэсэн юм. Ингээд хамтдаа яруу найргийн үгэн нүүдлийг сонирхож,  “бод хүүг” хэрхэн сэлгэх уран  ухаанаас суралцан, мэдлэгийн тухай тайлан гаргацгаая.     

Ч. Алтанхуяг “ Ээжийдээ” (Цуврал шүлэг)

Орчлонд хүмүүн заяа түшүүлсэн бурхан минь

Олон шөнө нойроо хугасалж өсгөсөн ээжий минь

Алдахад минь аврах, асгарахад минь дүүргэх амьд бурхан минь

Аргал зэрэглэж, орчлонг бүлээцүүлсэн галын бурхан минь

Ээжий минь ээ

Дэлхий дүүрэн бурхад байлаа  ч

Дээлтэй ганцаас минь илүү нь үгүй

Орчлон дүүрэн мэргэд байлаа ч

Олдсон ганцаас минь ачтай нь үгүй

Сааль нэвчсэн энгэрээс нь илүү диваажин гэж үгүй

Санчиганд нь унасан цагаан хяруунаас илүү гоёл гэж үгүй

Ээжийдээ үнсүүлэхээс илүү шагнал гэж үгүй

Эргэж ирэхгүй буцахаас нь илүү хагацал гэж үгүй

Орчлонд хүмүүн заяа түшүүлсэн бурхан минь

Олон шөнө нойроо хугасалж өсгөсөн ээжий минь

Алдахад минь аврах, асгарахад минь дүүргэх амьд бурхан минь

Аргал зэрэглэж, орчлонг бүлээцүүлсэн галын бурхан минь

Ээжий минь ээ...

Шүлгийн эхний дөрвөн шадыг, шүлгийн төгсгөлд  давтан хашиж бөхөөс бөх суурьтай, утга төгөлдөр, уран яруу “Хөлөг”[2] бүтээжээ. Энэхүү хөлөг дээрээ зохиогчийн зүгээс ээжийгээ “ Хүмүүн заяа түшүүлсэн бурхан”, “Галын бурхан”, “Дээлтэй ганц”, “Амьд бурхан” гэх мэтээр нэрлэж сонгодог  “Тэмдэглэл” хийж эх хүний тухай хөлгийн талбар дээр өвөрмөц байрыг сонгосон байна. Уншигчийг “мэдэгч”-ийн байранд тавьж “Олон шөнө нойроо хугасалсан нь үнэн”, “Санчиганд нь унасан цагаан хяруунаас өөр гоёл үгүй нь гарцаагүй л үнэн”, “Ижийдээ үнсүүлэхээс өөр шагнал энэ ертөнцөд үгүй” хэмээн дуу нэгтэй зөвшөөрч, хүлээн авах буюу сөрж нүүдэл хийхгүйгээр бууж өгөхөд хүргэсэн байна. Виттгенштейн хэл хэлмэрийн онолоор тайлбарлахын тулд дискурсын өөр өөр хэлбэрийн үр нөлөөг анхааран авч үзсэн бөгөөд хэл хэлмэрийн тоглоомуудад байгаа “Хэллэг”-ийг тодотголоо. Хэллэгийн янз бүрийн ай нь тэдгээрийн шинж ба тухайлсан хэрэглээг тодорхойлсон яг л шатарт бод, хүү нэг бүрийн шинж болон нүүдлийг тодорхойлсон дүрэм байдагтай адил дүрмээр нэрлэгдэх ёстойг “Хэл хэлмэрийн тоглоом” гэх нэр томьёогоор авч ашиглалаа. Энэ тоглоомонд дараах гурван шинж бий. Үүнд:

  1. Тоглоомын дүрмүүд өөрийнхөө легитимацийг өөртөө агуулдаггүй. Харин тоглогчдын хоорондын илт ба илт биш зөвшилцөлийн обьект мөн. Зохиогч, уншигч хоёрыг тоглогч гэж үзвэл илт зөвшилцөлд хүрч байна. Зохиогч тоглоомын дүрмийг өөрөө зохиогоогүй учир, уншигчийг хүлээн зөвшөөртөл бичиж байгаа нь өөрөө гайхамшиг бөгөөд  дээрх онолоор бол “дүрэм” юм.
  2. Хэрэв дүрэм байхгүй бол тоглоом байхгүй. Түүгээр үл барам нэг дүрмийн ялимгүй өөрчлөлт тоглоомын уг чанарыг бүхэлд нь өөрчилж ч болно. Энэхүү шүлэг нь гэгээн өнгөтэй, сайхан үгсээр нүүж байгаад “Эргэж ирэхгүй буцах” тухай нэгэн өөр өнгөөр нүүж, уншигчийг хэсэгхэн хугацаанд бодолд автуулан ертөнцийн хатуу болоод үнэний тухай эргэцүүлэхэд хүргэж байна. Гэсэн хэдий ч уншигч “Зөвшөөрөх” байрнаасаа хөдлөөгүй, зохиогчийг сөрж нүүгээгүй юм.
  3. Хэллэг нэг бүрийг тоглоом дах нүүдэл гэж бодох ёстой. “Дээлтэй ганц”, “ Аргал зэрэглэсэн ээж”, “ Сааль нэвчсэн энгэр” гэх мэт хэллэг нь яах аргагүй монгол ахуй, монгол ээжийг санагдуулна. Шинэ үг хэллэг, утгыг бодож олох нь уншигчид их баяр хөөр төрүүлж байдаг бөгөөд хэлэхүйн түвшинд ийм л зүйл хэлийг хөгжүүлж байдаг билээ. “Ижийдээ очихоос өөр шагнал үгүй” гэх хэллэг энэхүү шүлгээс үүдээд, эдүгээ хүн бүрийн амнаас гарах ердийн хэллэг болтлоо хөгжин хэлийг баяжуулсаар байна.  Тэр нэг л тодорхой замаар нүүгээд байна. Зөвхөн хожихын төлөө л тоглодог гэсэн үг биш. Нүүхдээ бодож олох, зохиож туурвихуйн таашаал эдлэх гэж “өрж” болно. Тэр нүүх нүүхдээ давхар утга илтгэн, үлэмж санаа бүтээсээр нүүж байна. ”Алдахад минь аврах, асгарахад минь дүүргэх амьд бурхан” гэхээс өөрөөр ижийгээ яаж магтах билээ? Түүний уран “Нүүдэл”-ээс хэл хэлмэрийн тоглоомын уян сүлжээн дах бүтээлч чанарыг илтгэж байдаг монгол ахуй, уламжлалт соёлыг ч харж, мэдлэг бүтээж болох юм.

                                                                                                   154-р сургуулийн МХУЗ -багш Т. Шижиртуяа

                                                                                                                               Утас: 91146976.

 


[1] Аlice Ambrose ( Ed).”Witgenstein’s Lectures-Cambridge 1932-1935” Prometheus Books: 2001. P.3.

[2] Хөлөг- Шатар, мягман, жирэг, бух зэрэг тоглоомыг өрж наадах хүснэг зураг  бүхий тавиур. Я. Цэвэл (1966) “Монгол хэлний товч тайлбар толь” Улаанбаатар хот. Улсын хэвлэх үйлдвэр. 709-р тал.

Энхжаргал
Мундаг шүү миний найз
Эрхэм доктор маань үнэхээр хэл шинжлэл, шүүмж бичиглэлийн уран авьяас мэдрэмжтэй, эрдэмтэн шүү. Баяр хүргэе найзаа
Б. Цолмон
Гайхалтай бичжээ. Хэн хүний санаанд оромгүй гайхамшигт санааг олж харж тайлбарласан шүүмж байлаа.
бусдын олж хараагүйг харж, илүү өөрөөр сэтгэж чадсан ухаалаг багшдаа цаашдын амжилд нь улам илүү амжилтыг хүсье ээ!
Амжилт
Сайна байна
Гайхалтай шинэ санааг оруулж өгсөн сайн шүүмж бичсэн байна шүү
С
Утга зохиолын шүүмж гэдэг чинь энэ шүү дээ. Үгийн сонголт, уран яруу найруулга гээд бүгд төгс болжээ. Цаашдын ажилд нь амжилт . Сайхан бичсэн байна.
Гайхалтай бичжээ. Хэн хүний санаанд оромгүй гайхамшигт санааг олж харж тайлбарласан шүүмж байлаа.
Б. Гандолгор
Хөдөлмөрч, маш дайчин багш шүү. Маш сайхан санагдлаа.
Б. Алтайсайхан
Аливаа зүйлийн гүнд нь нэвчин орох гэдэг үнэхээр сайхан юм аа. Төрсөн нутгийнхаа яруу найрагчийг нэгэн шинэ өнцгөөс нь харлаа. Баярлалаа.
Л. Пүрэвдолгор
Яасан гоё ойлгомжтой утга төгөлдөр тайлбарлаа вэ? Гайхалтай сайхан санагдлаа. Баярлалаа Т. Шижиртуяа багшдаа 💕
Сайхан шүлэгт оновчтой гоё тайлбар хийжээ.Ер нь шүлгийг уншаад энэ мэт сайхан шүүмж тайлбарыг нь хамт авч явбал хүний танин мэдэхүй хийгээд,,шүлгийн гол утга санааг илүү ойлгох, агуулгыг нь гүн гүнзгий ухаарах,тэгснээрээ шүлэг яруу найргийг шимтэн унших дур сонирхлыг дээшлүүлэх сайн талтай баймаар санагдлаа.Энэ бүхнийг мэдэрч нягталж сонирхол татам ,ойлгомжтой тайлбарлаж мэдрүүлсэн Шижиртуяа багшдаа баярлалаа.Хонгор нутгийн минь нэрийг дуурсгаж,намтраа баяжуулж яваа найрагчдаа баярлалаа.
Т.Отгонбаяр
Ямар сайхан шүлэг вэ? ээжийгээ бүр саначихлаа маш гоё зүйрлэж бичжээ,ээж бүхэн эрүүл энх аз жаргалтай байгаасай мөн та минь мундаг сурган хүмүүжүүлэгч шүү дээ.Ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүсье
mn
Гайхалтай👍
oroltsogch
Сайхан бичсэн байнаа😇
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

3 цаг 35 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

4 цаг 35 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

4 цаг 35 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

4 цаг 35 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

14 цаг 48 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

15 цаг 52 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин