Ч.Наранбаатар: 600 орчим барилга царцсан байдалтай байна

2023-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

“Хөгжлийн төлөө  барилгачдын нэгдэл” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь төрийн захиалгаар  нийгэм ахуйн барилга барьж буй компаниуд  2009 оноос хойш нэмэгдээгүй  цалингийн тарифыг  нэмэгдүүлэх болон бусад  тулгамдсан асуудлыг  шийдвэрлүүлэхийг шаардаж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах болсон тухай ярилаа. Энэ үеэр  тус ТББ-ын ТУЗ-ийн дарга Ч.Наранбаатар “Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсөв хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх гэж байна. Учир нь Засгийн газрын  2023 оны наймдугаар сарын 9-нд  төсөв хүрэлцээгүй байгаа  барилгууд дээр магадлал хийх тогтоол гарсан.  Гэсэн ч энэ ажлыг сүүлийн хоёр сар хийгээгүй. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 600 орчим барилга царцсан байдалтай ажил нь явагдахгүй байгаа. Учир нь хуучин төсөвтэй учраас цалингийн тариф нь 2009 оныхоор буюу 19,300 төгрөг байна.  Гэтэл өнөөдөр зах зээл бодит цалин 100 мянган төгрөг.  Ингэхээр ямар ч барилга баригдах боломжгүй  болж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.  Хэрэв 2024 оны улсын төсвөөр энэ асуудал шийдэгдэхгүй өнгөрвөл ирэх жилүүдэд эдгээр 600 орчим барилга баригдах боломжгүй нөхцөл байдал үүснэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

1 цаг 19 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

1 цаг 19 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 19 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

1 цаг 19 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

17 цаг 15 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

17 цаг 19 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

17 цаг 21 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

17 цаг 29 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин