Х.Нямбаатар:Иргэд автомашины дугаараа бусдад худалдаалах барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр  хотын  дарга Х.Нямбаатар “Засгийн газрын ээлжит хуралдаанаар  нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бууруулах,  гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах төслийг  боловсруулсан.   Өнөөдөр Монгол Улсын хүн амын 43 хувь нь  нийт нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд амьдарч байна. Улаанбаатарт  бүртгэлтэй 680  тээврийн хэрэгсэл байна. 2022  Монгол Улсын гаалийн хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга 200 тээврийн хэрэгсэл нь   нийслэлд бүртгэгдэж замын хөдөлгөөнд ачаалал нэмсэн. Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсад нийт 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянган тээврийн хэрэгсэлд хөдөлгөөн нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд  Улаанбаатар хотын авто замын сүлжээг  өргөтгөх  чиглэлээр жил бүр нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээнд хөрөнгө  оруулалтын ажлууд хийгдсэн ч   импортоор орж ирж байгаа энэ хурдаар  хичнээн  100 км  зам нэмж тавьсан ч авто замын түгжрэлийг бууруулахгүй  гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тиймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарын нийслэлийн ИТХ батлах хэрэгтэй. Мөн одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэд автомашины дугаараа бусдад худалдаалах барьцаалах, бэлэглэх, эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Нөгөө талдаа Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныхаа дугаарыг салгаж бусдад худалдаалах, хөдөө орон нутагт худалдан борлуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үндсэн агуулга бүхий авто замын түгжрэлийг бууруулах  нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг   орон сууцжуулах агуулгатай  хуулийн нэг дэхь үндсэн зохицуулалтыг оруулж ирж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

10 цаг 51 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

10 цаг 56 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 4 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин