Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт эхэллээ

2023-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хил орчмын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, энэ чиглэлээр хоёр улсын хил залгаа аймаг, мужийн прокурорын газрууд хамтран ажиллах асуудлыг харилцан тохирч шийдвэрлэсэн. Энэхүү гэрээний хүрээнд зохион байгуулагддаг Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт өнөөдөр  Дорноговь аймагт эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар хил орчмын нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, ялангуяа мансууруулах бодис, мөнгө угаах, хүрээлэн буй орчны эсрэг болон эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн талаар мэдээлэл солилцоно. Мөн эрүүгийн хэрэгт харилцан илгээж буй эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай гүйцэтгэх, гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүн, хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлэх, хил орчмын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Тамгын хэлтсийн дарга Ш.Эрдэнэбилэг, Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишиг, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Ардын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ли Жиан, Ордос хотын Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Ян Ши Линь, Шилингол аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Цао Зи Ган, Эрээн хотын Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Лю Жүнь нар болон бусад албаны хүмүүс оролцож байна.

Эх сурвалж:www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

10 цаг 52 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

10 цаг 56 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 5 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин