Өндөр технологийн түүхий эдийн өргөн боломжийг “Mining Week” хэлэлцлээ

2023-10-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

Дэлхий нийтээр өндөр технологийн түүхий эд, тэр дундаа газрын ховор элементийг чухалчлан авч үзэх болсон. Газрын ховор элементийн хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа тул энэхүү элементүүдийн ордуудыг нээж илрүүлэх, гарал үүслийг нь тогтоох зорилготой геологийн шинжилгээ, судалгааны ажил олон улсад эрчимтэй хийгдсээр байна. Гар утас, автомашин, сэргээгдэх эрчим хүч, дрон, цэнэг хураагуур, хүнд, хөнгөн үйлдвэрлэл бүгд газрын ховор элементийг нэхэх болсон. Ач холбогдол, эрэлт хэрэгцээ нь өсөх тусам зах зээлд өрсөлдөөн улам эрчимжиж байна. Энэ тухай “Mining Week” өнөөдөр онцолж, өндөр технологийн түүхий эдийн өргөн боломжийг тал бүрээс нь хэлэлцлээ Өндөр технологийн түүхий эдийн нөөц, боломж, ирээдүйг дэнслээд зогсохгүй батерейн түүхий эдийн хэтийн төлөв, боломжийг ч мөн хөндөн ярилцлаа. Ховор элемент, критикал эрдсийн зах зээл шинэ тутам хэвээр. Өндөр технологийн түүхий эдэд лити, никель, кобальт, батерейн түүхий эд ордог. Улс орнууд критикал минералд ямар эрдэс түүхий эдийг оруулах эсэхээ ярилцаж, зах зээлийн нөхцөл байдлыг ажиглаж, тандсаар. Манай улсын хувьд газрын ховор элемент, критикал минералын нөөцөө судлах, нарийвчлан тогтоох, геологи хайгуулын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага асар их байна. Дэлхийн тренд болж газрын ховор элемент, критикал минерал нь олон улсаас хөрөнгө оруулалт татах томоохон боломж гэдгийг “Mining Week-2023” энэ өдөр сонордуулсан юм. Үүний тулд төрийн бодлого, чиглэл маш тодорхой байх ёстой гэдгийг салбарын оролцогчид хэлж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анх удаагаа “чухал ашигт малтмал” гэсэн тодорхойлолтыг манай улс оруулаад байгаа.

Бодлого, хууль эрх зүй, татварын орчин л эцсийн мөчид хөрөнгө оруулалтын урсгалыг шийднэ. Энэ утгаараа хүлээлт, харзнах байдал хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд үндсэндээ давамгайлах шинжтэй байна. Газрын ховор элементийн чиглэлээр, Лугийн гол, Хотгор, Мушгиа худаг, Халзан бүрэгтэй, Цагаан чулуут, Улаан дэл ордуудыг нэрлэхээр байна. “Өндөр технологийн түүхий эд” сэдвээр үргэлжилсэн өнөөдрийн хуралдаанд “Цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн чиг хандлага”-ыг “ГеоЭнержи Консалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Хаген Гюнтер Юнг тодорхойлсон бол “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Дэлхийд өрсөлдөх Зөөвч-Овоо ураны орд”-ын талаар танилцуулга хийлээ. Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гуравдагч орны хөрөнгө оруулагчтай томоохон хэлэлцээрийн ширээнд сууж эхэлсэн. Тодруулбал, 26 жилийг зарцуулсан Францын төрийн компанийн 66 хувийн эзэмшилтэй “Бадрах Энержи” компани Монгол Улсын Засгийн газарт Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө хүргүүлж, хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Хэлэлцээр үргэлжилж байна. “Бадрах Энержи” компанийн тодорхойлсноор, Зөөвч-Овоо бол дэлхийн ураны хамгийн том 10 ордын нэг. Монголын эрдэс нөөцийн нэгдсэн санд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан 13 ордод нийт 192 мянган тонн ураны нөөц бүртгэлтэй, хайгуулын 4 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Нөөцийн хэмжээг авч үзвэл, дэлхийн нийт ураны 3.2 хувь нь манай улсад бүртгэлтэй байна. “Бадрах Энержи” компанийн хувьд 1997 оноос хойш Монголд ураны эрэл хайгуул хийж, хоёр ордыг нээн илрүүлж, нөөцийг тогтоон бүртгүүлсэн. Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордын нөөцийг газар дор уусган олборлох аргаар олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг батлах хүртэл нийтдээ 255 сая ам.долларын хөрөнгө зарцуулж, туршилтын үйлдвэрээ эхлүүлсэн. Чуулга уулзалтын хүрээнд “Монгол орны стратегийн ашигт малтмалын хэтийн төлөвийн судалгаа”-г танилцуулж, “Боломж бас Эрсдэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнөв.

Эх сурвалж: www.polit.mn

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

1 цаг 18 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

1 цаг 18 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 18 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

1 цаг 18 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

17 цаг 13 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

17 цаг 18 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

17 цаг 20 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

17 цаг 27 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин