Хавдрын эсрэг эмчилгээнд “Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь” сэдэвт семинар болно

2023-10-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2023 оны 10 дугаар сарын 14-нд "Монголд анх удаа хавдрын эсрэг эмчилгээнд Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь" сэдэвт семинарыг ДИ ЖИ БИ ХХК болон Japan Bio product компанийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн семинарт Монголын төдийгүй Тайланд, Индонези зэрэг олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Хавдрын үед эрүүл эсийн нөхөн төлжилтийг хэрхэн сайжруулах тухай болон мэдрэлийн эмгэгүүд, үе мөч, дотор эрхтний эмгэгүүдэд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан нэгтгэмэл эмчилгээний үр дүнгийн талаар эх орныхоо салбар бүрийн эмч, эм зүйч, эмнэлгийн салбарынханд зориулсан нэгэн өдрийн арга хэмжээ болох гэж байна.

Семинарын зочин илтгэгчдээр:

АНАГААХЫН БОЛОН БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ОЛАФ В.КУХНКЕ

АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР БЕАТРИКС ЛИЙ нар хүрэлцэн ирнэ.

 

Зохион байгуулагдах газар: The Corporate Hotel and Convention Centre

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80032442, 80062442 дугааруудаас авах боломжтой.

ДИ ЖИ БИ ХХК нь 2013 оноос хойш 10 жилийн турш Монгол улсад албан ёсны эрхтэйгээр Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа бөгөөд өдгөө олон мянган хэрэглэгчтэй болсон байна. Анх 1958 онд Japan Bio Products Co.,Ltd компани нь 20 гаруй жилийн судалгаа шинжилгээ дээр тулгуурлан дэлхийд хамгийн анхны эхэсийн бэлдмэл болох Лаеннек бүтээгдэхүүнийг гарган авсан бөгөөд үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд дэлхийн 40 гаруй оронд хэрэглэгдэж үр дүнгээ өгсөөр байна. Тус хугацаанд нийтдээ 130 гаруй төрлийн өвчин эмгэгт хэрэглэхэд үр дүнтэй нь нотлогдсон бөгөөд гаж нөлөө бүртгэгдээгүй гэдгээрээ ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Хорт хавдар нь дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хувьд аюулын харанга дэлдэж буй аймшигт өвчин юм. Монгол Улс дэлхийн улс орнуудаас элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаатай холбогдуулан 2015 онд Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хоол боловсруулах эрхтний эмгэгийн кабинет, тасгаар үйлчлүүлэгч элэгний хатууралтай хүмүүсийг түүвэрлэн сонгон лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг фиброскани багажаар тогтоон Лаеннек-ийг өдөрт 2мл-аар 1 удаа 25 хоног тарьж эмчилсэн. Эмчилгээний дараа элэгний эсийн задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, фиброзийн зэргийг 30%-иар бууруулсан байна.

Энэхүү семинарыг ДИ ЖИ БИ ХХК, Japan Bio Products Co.,Ltd нь уламжлал болгон энэ жил Монгол улсад 4 дэх удаагаа зохион байгуулж байна.

Laennec Семинар 2023 арга хэмжээний видеог ЭНД дарж үзнэ үү.

1. 2015 оны 09 сард Японы Dr, Phd Савако Хибино – “Хүний эхэсийн бэлдмэлийн эмчилгээний ач холбогдол” 2015.1

 

2. 2018 оны 9 сард Японы Dr, Phd Mahiko Nagase – “Лаеннек хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд хэрэглэх нь” 2018.1

 

3. 2019 оны 11 сард Японы Dr. Keizo Hanada – “Хүний эхэсийн тарилга Лаеннекийг элэгний өвчлөлд хэрэглэх нь” 2019

 

4. 2023 онд Анагаах ухааны доктор, профессор Олаф В.Кухнке, Анагаах ухааны доктор Беатрикс Лий: “Хавдрын эсрэг эмчилгээнд Laennec-ийг хэрэглэх нь” сэдэв дор 10 сарын 14 өдөр зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

1 цаг 22 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

1 цаг 22 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 22 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

1 цаг 22 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

17 цаг 17 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

17 цаг 22 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

17 цаг 24 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

17 цаг 31 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин