Цэцийн гишүүнд Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлжээ

2023-09-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авчээ. 

Дээрх хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт

 

 

Д/д

Овог, нэр

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил

Ажилласан байдал

1.

Болдбаатарын Гүнбилэг

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн магистр, АНУ-ын Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургуульд  Хууль зүйн магистрын зэрэг, МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Хууль зүйн үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт багш, багш, Улсын Их Хурлын даргын шадар туслах, хуулийн бодлогын зөвлөх, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, ХБНГУ-ын Макс Планкийн Институт, Японы Кюүшүгийн их сургууль, Австралийн Мельбурнын их сургуулийн Азийн эрх зүйн төвд зочин судлаач, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арбитрын арбитрч.

2.

Одонхүүгийн Мөнхсайхан

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Япон улсын Нагояа Их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

 

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр эрх зүйн онол, түүхийн тэнхимийн туслах ажилтан, Эрх зүй судлалын тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд дэд профессор, профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд захирал, Япон улсын Нагояа Их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач, АНУ-ын Вашингтоны Их сургуульд зочин судлаач, Жорж Вашингтон Их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач, хууль зүйн баримт бичгийн анализ хийгч, орчуулагч.

Эх сурвалж:www.polit.mn 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

1 цаг 21 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

1 цаг 21 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 21 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

1 цаг 21 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

17 цаг 17 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

17 цаг 21 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

17 цаг 23 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

17 цаг 31 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин