Даш.Зоригт: Тавантолгойн ордын “Төрийн өмчид байх ёстой” гэсэн үзэл баримтлал “Эрдэнэс Монгол”-ын эзэмшиж байгаа  70 мянга гаруй га дээр л хэрэгжсэн

2023-09-19
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь 

Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

Х.Баттулга: Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн яриад байгаа юм Монголд шингэхгүй

Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа

Х.Баттулга: Солонгосуудтай, германуудтай “Коксын үйлдвэр барьчих, 30  жил түүхий эд нийлүүлэх Засгийн газрын баталгаа гаргая” гэж ярьж байна

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: 

-Ордыг 100 хувь төрийн мэдэлд авсан гээд байгаатай холбоотой асууя. Орон нутгийн “Тавантолгой” Ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө орон нутгийн болон төрийн өмчийн хуулийн дагуу шийдэгдсэн. Нөгөө хоёр компанийн хувьд ямар хуулийн хүрээнд шийдэгдсэн бэ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн байх юм бол 50 хүртэл ашиглаж болно, Төрийн мэдэлд байж болно. Энэ хоёр компанид коксжих нүүрсний нийт нөөц 1.8 тэрбумын хэдэн хувь нь байна вэ. Энгийн нүүрсний хэдэн хувь нь байгаа юм бэ. Хоёрдугаарт, одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд байгаа  лиценз, түүнийг дагасан баялгийг хэрхэн ашиглах вэ. Эсхүл нэгдсэн бодлогоор оператор компани байгуулаад ашиглах юм уу.  Энэ нөөцөө хэдэн хувийг нь угаасан нүүрсээр, хэдэн хувийг нь коксоор, хэдэн хувийг нь ган болгох вэ.  Ямар хувилбараар ашигласан нь хамгийн ашигтай тусч байна вэ. Хамгийн үр дүнтэй ашиглах тэр хувилбарыг, тэр шийдвэрийг гаргах үүрэг нь бидэнд байна.  Ийм тооцоо байна уу. Гуравдугаарт, төмөр замын бодлого 2-З хуудас цаас орж ирээд УИХ дээр байгаад байх юм. Асар их удаж байна. Юунаас болоод байгаа юм бол?

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт: 

-Энэ компаниуд бүгдээрээ 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз авсан. Шинэчилж авсан. Орон нутгийн өмчтэй  “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч, үлдсэн 49 хувь нь хувийнханд байна.  Яг Ашигт малтмалын хуулийн үзэл баримтлалын дагуу бол төрийн өмчид байх ёстой. Тэр үзэл баримтлал яг өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшиж байгаа  70 мянга гаруй га дээр л бүрэн хэрэгжсэн. Энэ гэрээг “Ашигт малтмалын тухай хуулийн төрийн өмчид 50 хүртэл хувь нь байна” гэсэн заалтын дагуу бид нар гэрээнд гарын үсэг зурсан. 2007 онд С.Баяр даргын Засгийн газрын үед авсан.  Яг энэ “Стратегийн ач холбогдолтой орд газрын 50 хүртэл хувь нь  төрийн мэдэлд байна” гэсэн энэ заалтын дагуу авсан. “Тавантолгой” ХК гэж хоёр лиценз эзэмшдэг. Энэ лицензүүдийн бүртгэгдсэн нөөц нь тусгай, өндөр зэрэглэлийн маркийн 61 орчим сая тонн байгаа. “Даяцэкү” ХК-ийн зөвшөөрлийн талбайд 61 сая тонн нөөц тооцоологдож байгаа. Ухаа худгийн урьдчилсан хайгуулын дүнгээр батлагдсан нөөц нь 225 сая тонн, дээрээс нь Р1, Р2 гэсэн боломжит 180-аад орчим сая тоннын нөөц байна.

Сангийн сайд С.Баярцогт:

-Төмөр замын асуудлын талаар хүмүүс нэлээн дэлгэрэнгүй тайлбарласан. Ирэх долоо хоногоос бараг хэлэлцэгдэх болов уу гэж бодож байна. Энэ бодлогууд цогцоороо явагдаж байгаа учраас зөвхөн “Тавантолгой” гээд зогсчихгүй. Төмөр замын бодлого, утаагүй Улаанбаатар гээд бусад асуудлуудыг цогцоор нь шийдэх ёстой.

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Төмөр зам баригдах ёстой. Баригдахдаа өргөн төмөр зам баригдана. Дээр нь Тавантолгойгоос Сайншанд, цаашлаад Чойбалсан хүртэлх эхний ээлжинд барих төмөр замын асуудал тодорхой тавигдсан. Үүнийгээ Их Хурал маань авч хэлэлцээд, шийдвэрээ гаргаж өгөх ийм л хүлээлттэй байгаа.  Шуурхай ярилцах ёстой. Засгийн газрын байр суурь тодорхой байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:

-Ихэнх асуулт давхцаж байна. Хэдэн зүйл тодруулъя.  Ерөнхийдөө гурван төсөл байгаа. Утаагүй Улаанбаатар, төмөр зам,  Тавантолгой бүгдээрээ явсаар байгаад Тавантолгой дээр очоод зангидагдаж байгаа. Тэндээс гарсан эх үүсвэр буюу орлогын эх үүсвэр, хөрөнгө оруулалт дээр л тулгуурлаж энэ төслүүд цаашаа явах ёстой. Тэгэхээр гурван төслийн хоорондын уялдаа холбоо харагдахгүй байна. Жишээлбэл, Утаагүй Улаанбаатар гээд  16 орчим тэрбум ам.долларын төсөл яваад байдаг. Санхүүжүүлэх эх үүсвэр нь Тавантолгой гээд заачихаад байдаг. Тавантолгойн Засгийн газраас өргөн бариад орж ирж байгаа зүйл дотор нь хоёр хэсэг хуваагаад оруулаад ирье гэжээ. Оператор компани буюу стратегийн хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газрын энэ танилцуулгад байгаагаар давуу эрх олгоод өөрсдөө ухах, борлуулах эрхийг нь олгоод явчихаж байгаа юм. Тэгсэн мөртлөө энэ дотроо Тавантолгойг тойрсон дэд бүтцийн асуудал тусч орж ирчихээд байна. Тэгэхээр Утаагүй Улаанбаатартай холбогдуулаад гаднын оператор компаниудыг оруулж ирэхдээ квотод нь шингээж энэ 16 тэрбумын асуудлыг нь бас тодорхой хэмжээнд тусгаж оруулж ирээч ээ. Их Хурлын гишүүдийн яриад байгаа юм бол  тэр шүү дээ. Юм нь тодорхой байж асуудал нь явна. Хоёрдугаарт, төмөр замын төсөл гээд ороод ирсэн. ЭЗБХ дээр нэлээн яригдаад байгаа.  Уурхайн хүчин чадал, олборлох хүчин чадал юунаас хамаарах вэ гэхээр борлуулалтаас, тэр тээврийн асуудлаас хамаарна. Төмөр замын нэвтрэн өнгөрөх чадварын талаар ганц ч үг, өгүүлбэр энэ дотор тооцсон судалгаа, тодорхой хариултыг бид нар сонсохгүй байгаа. Зарчмын асуудал бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг л энд яриад байгаа юм. Тэгэхээр хэдий хэмжээний түүхий эд бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээх ийм үйлдвэрийг Сайншандын цогцолборт байгуулах юм бэ. Өнөөдрийн компаний зах зээлийн бодит үнэлгээ хэд вэ?

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Тавантолгой орд газар болон бусад стратегийн ордуудаас  ирээдүйд олох орлого, мөн гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдээ тооцоолж, эх үүсвэр бий болгоно. Гэхдээ тэр эх үүсвэр нь орчин үеийн санхүү, зах зээлийн харилцааны сонгодог механизмаар явах ёстой. Нэг үгээр хэлбэл, уул уурхайн орд газруудаас олох орлого нь банк, санхүүгийн механизмаар тооцогдож байх ёстой. Монголын Хөгжлийн банк гэж байгуулахаар Засгийн газар оруулсан. Хөгжлийн банкны үүсгэн байгуулагч, эх үүсвэр дээр нь “Эрдэнэс Монгол” компани байх юм.  Энэ Хөгжлийн банк маань зээл, эсхүл ирээдүйн орлогыг тооцоолсон зээл авч, энэ их бүтээн байгуулалт, орон сууц, төмөр зам, бусад хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.

Сангийн сайд С.Баярцогт:

-Бидний бодож тооцож байгаагаар Тавантолгойн дэд бүтэц, хоёр хуваасан үйл ажиллагаа явуулах хэсгийн гаднын оролцогчийг хүлээх үндсэн үүргүүд гэж бий. Тэр үүргүүд дотор Тавантолгойг өөрийнх нь явуулах дэд бүтцийн асуудлыг, транзит тээврийн асуудал, дээрээс нь урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийдэх нөхцөлтэйгээр гаднын  оператор орж ирнэ.  Тавантолгойтой холбоотой дэд бүтэц тусдаа. Энэ дээр бид урьдчилгаа төлбөр гээд гурван зүйл яригдаад байгаа. Гарын үсэг зурсны урьдчилгаа төлбөр, татварын урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүн худалдах урьдчилгаа төлбөр гээд энэ хэмжээгээр нэлээн их дүнгээр авна. Энэ маань шууд одоо байгаа хуулиараа Хүний хөгжлийн сан руу орж байгаа юм. Хүний хөгжлийн сан руу ороод бид нар тухайн жил нь бэлэн мөнгөөр гаргах хэмжээ маань жишээ нь ирэх жил 240 тэрбум төгрөг, магадгүй үүнээс 5-10 дахин их хэмжээний урьдчилгаа төлбөр авна гэсэн зорилттой байгаа. Үүнээс илүү гарч байгаа хэсгээ Хөгжлийн банкаар дамжуулаад шууд хөрөнгө оруулалтад оруулах бололцоо бэлэн байгаа. Энэ бол нэг хэсэг нь. Дээрээс нь Хятадын Засгийн газартай хоёр зүйлийг тохирсон. Нэг нь Хөгжлийн банктай уул уурхайн бүтээгдэхүүний орлогоор төлөх нөхцөлтэйгээр гурван тэрбум төгрөг хүртэл. “Экзим” банктай одоо ЗОО байгаа дээрээс нь дахиад 500 саяын зээл сая амлагдсан. Энэ хэмжээний мөнгөнүүдийг Монголын Хөгжлийн банкаар шууд аваад дамжуулаад хэрэгжүүлье гэж байгаа юм. Нийт хөрөнгийн хэмжээг яаж нэмэгдүүлэх, улсын өр дарамтгүйгээр яаж нэмэгдүүлэх бололцоотой вэ гэхээр, үйл ажиллагаа нь явагдаад хоёр жилийн дотор 10-15 хувийг гаргахад бид нэлээн их хэмжээний бололцоотой мөнгөтэй болно. Түүний тодорхой хувийг шууд бүтээн байгуулалтад авч ашиглах бололцоотой. Энэ маань Монгол талдаа өмч хувьчлалын орлого шиг харагдана. Өөрөөр хэлбэл бид нар тодорхой хэсгийг хувьчилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ Утаагүй Улаанбаатар зэрэг бидний зориод байгаа том санхүүжилтийг хийх үе шатыг нь харах юм бол бололцоо бүрэн дүүрэн байгаа. Дээрээс нь улс өөрөө энэ хэмжээний  юм хийгээд, санхүүжилт гаргаад эхлэхэд хувийн хэвшил зоригтойгоор орох бололцоо бүрдэнэ.  Ийм тооцоо судалгаанууд байгаа гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаар асуултын хувьд би яг өнөөдөр танд  хариу өгч чадахгүй. Гэхдээ  өнөөгийн үнэ цэнээр үнэлж байгаад дотооддоо Хөрөнгийн бирж дээр гаргана. Ингэж гаргахын өмнө Олон улсын аль нэг биржийг сонгож аваад, тэр бирж дээр, аль аль дээр нь зэрэг гаргаж болдог эрх зүйн механизмуудаа эхлээд бүрдүүлэх ёстой. Тэгж байж дараа нь тэр бирж дээр гарахад манай энэ дотоодын Хөрөнгийн бирж дээр зарагдсан хувьцааны үнэ дагаж өсөх ёстой. Энэ механизмыг давхар хийж байж гаргана. Урьдчилсан тооцоо судалгааг нь танд хэлэлцүүлгийн явцад өгье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)

Л.Энх-Амгалан: Амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

Л.Энх-Амгалан: Амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

12 цаг 8 мин
Х.Нямбаатар: Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулна

Х.Нямбаатар: Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулна

15 цаг 44 мин
Эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Монголоос баривчилжээ

Эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Монголоос баривчилжээ

16 цаг 12 мин
Дэд сайд нарыг чөлөөлөв

Дэд сайд нарыг чөлөөлөв

16 цаг 19 мин
Ангела Меркель- прагматик улстөрч

Ангела Меркель ХБНГУ-ын анхны эмэгтэй канцлер төдийгүй улс төрийн урт карьертай

20 цаг 29 мин
Эр зоригийн шалгуур “Silk Way Rally-2024”

...”2024 оны “Silk Way Rally” буюу “Торгоны зам” автомашины бартаат замын уралдаанд  эр зориг

20 цаг 29 мин
Дэлхийн өндөр хөгжилтэй улсад ландшафт урлаг болтлоо хөгжиж байна

Хотын өнгө үзэмж зөвхөн барилга байгууламжаар тодорхойло

20 цаг 29 мин
"Сэргээшийн хариуг урьдчилж хэлэх боломжгүй"

Эрийн гурван наадмыг бөхгүйгээр төсөөлшгүй. Үзэгч түмний бахархан дээдэ

20 цаг 29 мин
Гадаад дахь Монголоос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа болон манай улсад сууж

20 цаг 29 мин
Гэрээ зөрчсөн сайд нарт хариуцлага тооцно

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хурлаа хийлээ. 

20 цаг 29 мин