“Эрдэнэт үйлдвэр”-ийн компанийн засаглал эрүүл байж, шударга ёсны тогтолцоо бий болно

2023-09-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

“ТV-9” телевизийн “Анализ-Тойм” хөтөлбөрөөр долоо хоногт болсон /09.11-09.17/ онцлох үйл явдлуудад хийсэн анализ, тоймыг хүргэж байна.

 

“Эрдэнэт”-д болсон ажил хаялтын талаар...

 

 -Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид нэг өдрийн ажил хаялт зарласан. “Эрдэнэт  үйлдвэр” бол Монголын эдийн засагт нөлөөтэй томоохон үйлдвэрийн нэг. Тиймээс тэнд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудал бол шийдвэрлэх ёстой хамгийн гол ажлын нэг юм. Цалинг Үйлдвэрчний эвлэлээс 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Харин ажил олгогчийн зүгээс 15, 15 хувиар үе шаттай нэмэгдүүлье гэсэн. Хоёр тал ойлголцож чадаагүйгээс нэг өдрийн ажил хаялт боллоо. Тиймээс энэ асуудлыг шуурхай  шийдвэрлэх  тал дээр хоёр тал  ойлголцох хэрэгтэй. Хэрэв ажил хаялт удаан хугацаанд үргэлжилбэл  Монголын эдийн засагт томоохон хохирол учруулах нь гарцаагүй. Тиймээс цаашдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёр  хоорондоо хамтын гэрээний дагуу ажиллаж, дараагийн жилүүдэд гэрээгээ байгуулахдаа  зөвшилцөлд хүрдэг соёл руу шилжих хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу  хүн бүр ажил  мэргэжлээ чөлөөтэй сонгох,  шударга ёсны зарчмыг  аль ч нийгмийн харилцаанд мөрдөх ёстой. Гэвч тус үйлдвэрт ажилд орж чадахгүй байгаа нь  Эрдэнэт хотын  60-70 мянган иргэний хамгийн их шүүмжилдэг асуудал юм. Яагаад гэвэл, “...“Эрдэнэт үйлдвэр”-т манай  аав ээж, ах дүү ажиллаагүй учраас  ажилд орж чадахгүй байна гэсэн асуудал байдаг. Тиймээс хэн нэгэнд давуу тал олгохгүйгээр тухайн ажлын байранд тавигдсан  шаардлагыг  хангаж буй хэн ч  ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, нээлттэй ажлын байрны зах зээлийг бий болгох хэрэгтэй. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн компанийн засаглал эрүүл байх ёстой. Ингэж байж зах зээлийн зарчмаар хөгждөг, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр зардаг, ажилчид нь дэлхийн зах зээлийн үнээр цалинждаг шударга ёсны тогтолцоо бий болох юм.

“Эрдэнэт үйлдвэр” жилдээ  400 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн гадаад зах зээлээс худалдаж авдаг. Үүнийг Монголын аж ахуйн нэгжүүд , тэр дундаа Эрдэнэт хотод бүртгэлтэй аж ахуй нэгжүүд нийлүүлэх тогтолцоо руу шилжиж чадвал үүнийг дагасан олон ажлын байр бий болно. Ингэвэл Эрдэнэт хотод ажиллаж байгаа 60-70 мянган иргэн үйлдвэртэй уялдаа холбоотой байж, эдийн засгийн  том кластр бий болох юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр” Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг томоохон орд газар.  Булган аймгийн иргэд  ч мөн “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч  ажиллах, бараа бүтээгдэхүүнээ  нийлүүлэх, үүнийг  дагаж Булган аймаг хөгжих,  үйлдвэрлэл явуулах, ажлын байртай болох зэрэг хүсэл сонирхол байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ тал дээр хэрэгжүүлсэн ажил байхгүй.  Үүнийг цаашдаа  анхаарч ажиллах ёстой. Булган аймгийн иргэдийн хүсэл сонирхлыг заавал шигтгэх нь зүйтэй.

 

Шүүх ба шударга ёсны талаар...

 

- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын томоохон үйлдвэрт тооцогдох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн цемент зэрэг үйлдвэрт Монголын улстөрчдийг дагасан бүлэглэл монополь байдлаар ажиллаж байгаа асуудлыг өнгөрсөн долоо хоногт хөндөж, ярьсан. Энэ талаар Ерөнхий сайд  маш тодорхой ярьсан. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сонгуульд ялуулахын тулд Худалдаа хөгжлийн банк, түүний сонгуулийн сурталчилгааны зардлыг даасан. Сурталчилгаанд гаргасан зардлаас хэд дахин илүү Монголын баялаг, хөрөнгийг сонгуульд ялсны дараа нэр бүхий хүмүүс  завшсан тухай ярьсан. Хууль бусаар санхүүжилт гаргасан болзошгүй нөхцөл байдал, төрийн эрхийг хууль бусаар авсан байдал тогтоогдож магадгүй байтал яагаад тэр албан тушаалтнууд Монголын шүүхээс гадуур байна вэ. Монголын шүүх яг үнэндээ шударга ёсны талд байж чадаж байгаа юм уу, үгүй юм уу. Энэ асуудлыг Ерөнхий сайд буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлээд зогсож байна гэхээр  “Монголын төрийн тогтолцоо зөв явж байгаа юм уу” гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэгвэл Монголын төрийг хэн удирддаг юм бэ.  Бидний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй “хий гар” удирддаг болж таарч байна. Тэгвэл бид ийм асуудлаа эцсийн байдлаар нь шийдэх,  эрх мэдэл Ерөнхий сайдад нь байдаггүй Үндсэн хуулийн  тогтолцоотой цаашаа явах нь зөв юм уу. Тиймээс бид  Үндсэн хуулиа өөрчлөх , шинэ  тогтолцоог бий болгох хэрэгтэй болчихсон. Хариуцлага хүлээлгэж чаддаггүй ийм төрийн тогтолцоог өөрчлөх ёстой. Үүнээс болж иргэд  Монголын нийтлэг эрх ашиг хохирч байна.

 

Нүүрсний хэргийг шүүх хурлын эргэн тойронд...

 

-Нүүрсний гэх тодотголтой 11 хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нар нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүний дотор байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь энэхүү 11 хүнд холбогдох хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт  эдгээр хүмүүсийг гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай нотлох баримт цуглаж чадсан уу, үгүй юу гэдгийг тогтоох шүүх  хурал гэж ойлгож болно. Хэрэв шүүх хуралдаан үргэлжлээд хавтас хэрэгт буй нотлох баримтууд хангалттай бүрдсэн гэж үзвэл дараагийн хуралдааныг зарладаг. Харин нотлох баримт хангалттай хэмжээнд бүрдээгүй байна гэж үзвэл дахин мөрдөн байцаалтад буюу хэргийг буцаан шилжүүлж асуудлыг шийднэ.   Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Б.Ганхуяг  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн бүх  шүүгчээс татгалзах  хүсэлт тавьсан. Чингэлтэй дүүргийн  шүүгч нар энэ хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Нийслэлийн шүүхэд  хүргүүлнэ. Нийслэлийн шүүх хэргийн харьяалал буюу хүсэлтийг шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоосны дараа  шүүх хуралдаан үргэлжлэх нөхцөл байдалтай болно. Мөн нэр бүхий шүүгдэгч “Цугларсан  баримтын дотор нэг ч шанага нүүрстэй холбоотой асуудал байхгүй” гэж урьдчилсан хэлэлцүүлэг дээр мэдэгдсэн.  Хоёрдугаарт,  нүүрсний хэрэгт холбогдсон 11 хүн байна. Үүн дотор  ганцхан УИХ-ын гишүүн байна. “Хэрэв бүгдээрээ асуудлаа илэн далангүй яръя гэж байгаа бол Их хурлын танхимд сууж байгаа 76 гишүүн бүгд хүрээд ир” гэж хэлж байгаа нь  санамсаргүйгээр унагаасан үг биш. “Ер нь шалгагдах ёстой хүмүүс  нь ирээгүй байна” гэдгийг илэрхийлж байна гэж ойлгосон. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр ингэж удаж байгаа учраас энэ нүүрсний хэрэг удаан хугацаанд үргэлжилж, багадаа 1.6 жилийг зарцуулах байдал үүсэж байна.

 

Газрын тосны үйлдвэрийн тухайд...

 

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь  ашиглалтад өгч чадахгүй байгаа асуудлыг өнгөрсөн долоо хоногт хөндсөн. Энэ үйлдвэрийг барих асуудлыг  олон жил ярьж байна. Засгийн газраас үйлдвэр ашиглалтад орох хугацааг 2027 он гэж хэллээ. Тэгэхээр анх ярьсан хугацаанаасаа  хойш 11 жилийн хугацааг нэг үйлдвэр барихад зарцуулах дүр зураг харагдаж байна. “Энэ үйлдвэр ашиглалтад орсноор  жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж гаргана” гэж ярьж байгаа. Мөн монголчуудын хамгийн их хэрэглэдэг дизель түлш болон АИ-92 бензинийг дотооддоо нийлүүлэхээр анх үйлдвэрийн ажил эхэлж байсан. Гэтэл одоо энэ үйлдвэр ашиглалтад орохгүй удаж, мөн ашиглалтад орохын тулд 500-600 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн мэдээлэл явж байна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг дунд нь өөрчилж, өндөр технологийн  болгож хувиргаснаас болж нэмэлт мөнгө хэрэгтэй болж,  ашиглалтад орох хугацаа хойшилж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны компаниуд нийт 400-500 мянган тонн  газрын тос олборлож байна. Гэтэл баригдаж байгаа үйлдвэр 1.5 тонн түүхий тос нэрэх хэрэгтэй байдаг.  Үүнийг бид хаанаас хангах ёстой вэ. ОХУ-аас эцсийн бүтээгдэхүүн авч байсан бол дахиад  анхан шатны боловсруулалт хийсэн түүхий тос авах  уу. Тиймээс дотооддоо гарцаа нэмэгдүүлэх үү. Энэ мэт олон эргэлзээтэй нөхцөл байдал  харагдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 185 (7170)

 

“Монгол хүүхдийн эрүүл мэндийг уламжлалт анагаах ухаанаар хамгаалахыг уриалж байна”

“Өв соёлоо өвлөж үлдэх үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд нэгдэх цаг” сэдвээр Эцэг, эхчүүдийн төлөөллө

9 цаг 55 мин
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.

13 цаг 1 мин
О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа

АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийг цагт намын дарга О.Ц

20 цаг 17 мин
“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэнээр холбогдох байнгын

20 цаг 17 мин
Аялал жуулчлалын аюулгүй байдлын цахим сургалт болно

Монголын Аялал жуулчлалын холбоо нь Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан с

Уржигдар 12 цаг 08 мин
Улаанбаатарт “Азийн аялал жуулчлалын форум-2026” болно

Ази тивийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого тодорхойлогчдын хамгийн

Уржигдар 12 цаг 06 мин
АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирц

Уржигдар 06 цаг 00 мин
Ойрх Дорнод болон түүний хөрш орнуудад нөлөөлж буй геополитикийн доргилт

The Chicago Council on Global Affairs сэтгүүлийн геополитикийн анализ тойм

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Найдалаа: Эрчим хүчний дэд бүтэц, төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх үүрэг авлаа

асгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Эрч

Уржигдар 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Боловсролын салбарын бодлого малчин өрхийн амьдралтай нийцэж байх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин