Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий нийтээрээ үйлдвэрлэхээ зогсооно

2023-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Алтангэрэл

Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, доктор Ц.Адъяасүрэн мэдээлэл өглөө.  Тэрбээр " Дэлхийн улсуудын авсан арга хэмжээний үр дүнд озоны давхаргын цоорхой тодорхой хэмжээнд нөхөгдсөн байна. Озон задалдаг бодисыг ихэвчлэн хөргөгч, хөлдөөгч гэсэн тоног төхөөрөмжүүдэд хэрэглэдэг. Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломжийг олгосон Монреалийн Протокол нь олон сая хүнийг арьсны хорт хавдар тусах, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалсан. Ард иргэд маань хөргөлтийн тоног төхөөрөмжөөс сонголт хийхдээ ямар бодис хэрэглэсэн, тухайн бодисыг дэлхийд хориглосон эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.  HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий нийтээрээ үйлдвэрлэхээ зогсооно. Тэр үед ААН-үүдийн худалдан авсан хөргөлтийн тоног төхөөрөмж ажиллахгүй гэсэн үг. Тиймээс ААН-үүд хөргөлтийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ орлуулах бодистойг нь сонгох ёстой.  Иргэдийн хувьд машин, хөргөгч хөлдөөгчөө цэнэглүүлэхдээ мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжилтнүүдээр засварлуулах хэрэгтэй байна. Мэргэжлийн бус хүнээс засвар үйлчилгээ авснаар байгаль орчин, өөрсдийнх эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эд хөрөнгөөрөө хохирдог.  Шатамхай хөргөх бодисыг хэрэглэж байгаа бол заавал мэргэжлийн инженер, техникийн ажилтнаас засвар үйлчилгээ авах ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

3 цаг 53 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

4 цаг 53 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

4 цаг 53 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

4 цаг 53 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

15 цаг 6 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

16 цаг 10 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин