МОНАДА: Бөхчүүдийг олон улсын стандартын дагуу, хуулийн байгууллагын хяналтан дор допингийн шинжилгээнд хамруулдаг

2023-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа.  Мэдэгдэлд, олон нийтийн анхаарлыг татаад байгаа Үндэсний бөхийн допингийн шинжилгээний асуудал болон хэд хэдэн ноцтой баримтуудыг дэлгэжээ.  

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага  нь  Монгол Улсын баталсан Олон улсын хууль, Конвенц, Коде, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдамж, зөвлөмжийн дагуу үүргээ  хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Гэтэл уг байгууллага болон түүний  удирдлагатай холбоотой баримтыг мушгин гуйвуулсан, нэг талыг барьсан, гүтгэж доромжилсон мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс цахим орчинд зохион байгуулалттайгаар түгээж  байгаа учраас ийнхүү байр сууриа  илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна. 

Үндэсний баяр наадмын тухай хуульд бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар заасан учраас  үндэсний бөхийн тамирчдад Олимп, ДАШТ болон олон улсын хэмжээний уралдаанд оролцож буй тамирчдад тавигддаг дэлхийн стандартын  дагуу допингийн шинжилгээ хийгдэж байгаа.   Шинжилгээ авахаас эхлээд хариуг мэдээлэх хүртэлх үйл ажиллагаа  нь Олон улсын стандартын дагуу хийгддэг бөгөөд бөхчүүдийн шинжилгээний сорьцыг аваад олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээх хүртэлх бүхий л  процессыг хянадаг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хууль, хяналтын бүх байгууллагуудын төлөөлөл багтдаг. Тиймээс хууль хяналтын байгууллагууд процессыг маш сайн мэдэж байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй. Ийм байхад Олон улсын хэмжээнд Конвенц, Коде, дотооддоо УИХ-аар батлан гаргасан хүчин төгөлдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан  Допингийн эсрэг байгууллагыг элдэв зүйлээр хардан гүтгэж, үйл ажиллагааны хараат бус байдалд халдах гэсэн оролдлого, буруу ташаа мэдээллийг олон улсын байгууллагад өгөх зэрэг нь хэрээс хэтэрч байна  гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

mongolchuud uursduu olon ulsiin standart gedeg yumiig dagaj murduj terend hurdeg baih heregtei. shaardlagiig ni hangahgui bolood ireheeree hen negniig buruutgadagaa bolih tsag bolson l doo.
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

11 цаг 30 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 43 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин