Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав

2023-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа  амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа гардууллаа. Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг долоон сая, хүрэл медальтныг дөрвөн сая, тусгай байрын эзнийг нэг сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиадыг зохион байгуулах хороо тус бүрийг арван сая төгрөгөөр урамшууллаа. Энэ жил олон улсын:

Математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Япон Улсын Чиба хотод,

Биологийн олимпиад 07 дугаар сарын 02-11 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад,

Химийн олимпиад 07 дугаар сарын 16-25-нд Швейцарын Холбооны Улсын Цюрих хотод,

Физикийн олимпиад 07 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод,

Мэдээлэл зүйн олимпиад наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Унгар Улсад болж Монгол Улсаас нийт 25 сурагч, 14 дасгалжуулагч багш оролцсон юм.

Математикийн олимпиадад зургаан сурагч оролцсоноос алт медаль-1, хүрэл медаль-4, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-3, физикийн олимпиадад 5 сурагч оролцсоноос мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, нийт 1 сурагч алтан медаль, 1 сурагч мөнгөн медаль, 13 сурагч хүрэл медаль авч, 4 сурагч тусгай байр эзэлжээ.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болно. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

2 цаг 18 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

2 цаг 18 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 18 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

2 цаг 18 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

18 цаг 14 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

18 цаг 18 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

18 цаг 21 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

18 цаг 28 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин