Л.Оюун-Эрдэнэ:Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар нь дэмжиж ажиллана

2023-09-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжлэв. Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн. 
Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шаттай. Үүний “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд иргэний есөн барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам сувагчлал зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 92.4 хувьтай байна.

Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгөөд байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1, 2, 3-р багцын ажлууд хийгдэж буй бөгөөд 4-р багцын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экзим банктай Монгол Улсын Сангийн яам зээлийн хэлэлцээрийг шинэчлэн  тохиролцсоноор үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдсэн байна. Зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгажээ. Ерөнхий сайд тус үйлдвэрт ажиллах үеэрээ Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн 4-р багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргана гэдгийг хэллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд энэ өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах  “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа.

Тус төслийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 420 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2019 онд эхлүүлсэн.   
Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжин гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай байна.
Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд “Гэрэлт говь” аж үйлдвэрийн парк баригдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг гүйцэтгэгч компаниудад 15 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолыг гардуулж өглөө. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж байна. Дараагийнх нь Аж үйлдвэржилтийн сэргэлт. Дорноговь аймаг аж үйлдвэрийн бүс болон хөгжиж байна. Түүхэнд анх удаагаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр
ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол салбар болох ширмийн үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Алтан ширээт”-ийн  үйлдвэрлэл технологийн парк нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эхлэл юм” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

2 цаг 18 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

2 цаг 18 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 18 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

2 цаг 18 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

18 цаг 13 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

18 цаг 18 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

18 цаг 20 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

18 цаг 27 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин