Пап Францис: Монголчууд тэнгэрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн юм

2023-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар  Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис энэ сарын 1-4-ний хооронд манай улсад төрийн айлчлал хийж, амжилттай өндөрлөсөн.  Тэрбээр  айлчлалын  тухай ийн ярьсанг хүргэж байна.

Пап Францис "Эрхэм ах, эгч дүү та бүхэнд энэ өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. Даваа гарагт би Монгол Улсаас ирлээ.  Айлчлалд минь сүсэглэн залбирч, дагалдан явсан хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд, намайг хүндэтгэлтэйгээр, халуун дотно угтан авсан Монгол Улсын төр, засаг, нэн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч  эрхэмсэг ноён У.Хүрэлсүх, мөн тус улсад айлчлах албан ёсны урилгыг гардуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяр нарт  талархаж буйгаа дахин илэрхийлье.  Би Азийн зүрхэнд очсон бөгөөд энэ нь надад  сайхан хэрэг болсон.Тэр өргөн уудам тивтэй харилцаж,  өгч буй санааг ойлгож, мэргэн ухаан, аливааг харах өнцгийг ухамсарлаж, цаг хугацаа орон зайд наалдан мэдэх нь сайхан хэрэг байлаа. Байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрдөг  Монгол түмэнтэй уулзах надад нэн таатай сайхан байлаа.  Тэд бол тэнгэрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн юм.  Монгол орны хязгааргүй, аниргүй өргөн уудам нутгийг бодож харааныхаа хязгаарыг тэлэх  шаардлагатайг бид бүгд ойлгоцгооё.  Алсын хараагаа тэлж,  дээгүүр, доогуур харагтун, өчүүхэн зүйлд бүү баригдаарай  гэж гуйж байна. Мөн хүн болгон, соёл, иргэншил бүртэй ойр байхын тулд  бидний зүрх сэтгэлийг өсгөж, хөгжүүлэхийн тулд  бүгд мөн зүрх сэтгэлээ нээцгээе. Та бүхэнд баярлалаа" хэмээжээ.

Эх сурвалж:www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

11 цаг 34 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

11 цаг 38 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 47 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин