Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ

2023-09-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис болон түүний айлчлалын баг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хүмүүс угтаж авав. Айлчлалын хүрээнд  Гэгээн Ширээт Улсын албаны хүмүүс, 150 орчим гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирлээ.  Пап Францис  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад  есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл төрийн айлчлал хийх юм.

Пап Францисын товч намтарыг танилцуулж байна.

2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Тэрээр Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан.
Төрсөн огноо: 1936 оны 12 дугаар сарын 17, итали цагаачийн гэр бүлд
төрсөн.
Төрсөн газар: Аргентин Улс, Буэнос Айрес хот
Эзэмшсэн боловсрол:
1986 ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол
судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг
1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн
зэрэг
1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн

зэрэг

1963 Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан
1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн
Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд
сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн

Ажилласан байдал:
2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон
2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны
асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан
яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан
яаманд тус тус ажилласан
1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба
1992 – 1998 Буэнос Айресын хамба
1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан
1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор
1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн
1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан
1969 Сахил хүртсэн
1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш

1958 Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн

Испани, итали, герман хэлтэй.

Эх сурвалж:www.polit.mn

доко
манай батцэцэг сайд илүү сайхан харагдаж бна.
энэ дэлхий энх амгалан байгээ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

4 цаг 7 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

5 цаг 7 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

5 цаг 7 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

5 цаг 7 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

15 цаг 20 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

16 цаг 24 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин