Танилц: Пап Францисын айлчлалын хөтөлбөр

2023-08-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Ромын Папын төрийн айлчлалын хөтөлбөр гарсан байна. Тэрбээр есдүгээр сарын 1-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд түүнийг угтан авсны дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийх бол УИХ-ын дарга, ерөнхий сайд нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхана. Есдүгээр сарын 4-нд айлчлал өндөрлөж, Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцах хөтөлбөртэй байна.

Тус айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарч, тодорхой цагуудад Ромын Папын явах маршрутын дагуу хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэх бөгөөд айлчлалаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалсан юм.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)

 -Пүрэв гараг, 8 дугаар сарын 31-ний өдөр   

-18:30    Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно

Баасан гараг, 9 дүгээр сарын 1-ний өдөр 

-10:00    “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ /Угтах ёслол/

Бямба гараг, 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар   

-09:00    Албан ёсны угтах ёслол /Д.Сүхбаатарын талбай/

09:30    Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ /Төрийн ордон/

10:20    Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ /Төрийн ордны “Их Монгол” танхим/

11:00    Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана

11:10    Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана

16:00    Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ /Гэгээн Петр, Паулын сүм/

Ням гараг, 9 дүгээр сарын 3-ны өдөр   

10:00    Шашин хоорондын уулзалт хийнэ /Хүн театр/

16:00    Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа /Степпэ Арена/

Даваа гараг, 9 дүгээр сарын 4-ний өдөр   

09:30    Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ

              “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно

11:30    Үдэх ёслол

            “Чингис хаан” олон улсын нисэх буудал

12:00    Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно

17:20    Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ

Эх сурвалж: www.polit.mn

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

3 цаг 23 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

3 цаг 23 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 23 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

3 цаг 23 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

19 цаг 19 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

19 цаг 23 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

19 цаг 25 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

19 цаг 33 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин