Зуны улирлын цусны хомсдолыг арилгахад бурханы сүмийнхэн тэргүүлэн оролцлоо

2023-08-28
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Аагим халуун зуны цагаар цусаа хандивлах донорын тоо цөөрснөөс болж цусны хомсдол үүсэн, улаан гэрэл асдаг үе билээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цусны донорын тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа энэ үед Бурхан сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн 114  гишүүн "Сайн дураараа үнэ төлбөргүй цусаа хандивлах" үйлсэд нэгдэн, улаан гэрлийг унтраахад том хувь нэмэр орууллаа.

Дэлхий дахины 1239 дэх удаагийн донорын хөдөлгөөний хүрээнд өчигдөр буюу 2023.08.24-нд тэд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын арга хэмжээгээ зохион байгуулсан юм. Цусаа хандивлаж байж нэгдэх боломжтой энэхүү арга хэмжээнд сайн дурын оролцоо хамгийн чухал байдаг. Бурханы сүмийн нэгэн албан тушаалтан, “Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүсэлт гаргасан учраас бид энэхүү цусаа өгөх арга хэмжээг зохион байгууллаа.  Энэхүү үйл ажиллагаагаар амь нас нь эрсдэлд орсон иргэдийн хувьд цаг алдалгүй цусаа сэлбүүлээд, өдөр тутмын аз жаргалтай амьдралдаа хурдан эргэн ороосой гэж хүсэж байна” гэсэн юм. 

Бурханы сүмийн байрладаг Баянзүрх дүүргийн 4-р хорооны Засаг дарга  н.Энхболд тус үйл ажиллагаанд оролцож, сайн дурынхныг халуун сэтгэлээр дэмжсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр маш сайхан үйл явдал болж байна. Манай Баянзүрх дүүрэг энэ жилд “ЦУСНЫ ДОНОР ДҮҮРЭГ” болох зорилго тавиад ажиллаж байгаа. Бурханы сүмийнхэн ийм олуулаа цусаа өгөн, энэ буянтай сайхан үйлсэд нэгдэж байгаад маш их баяртай байна. Цаашид манай Баянзүрх дүүргээс, тэр дундаа 4-р хорооноос маань цусны донорын үйл ажиллагаанд ингэж хамт олноороо оролцох олон аж ахуйн нэгж, байгууллагууд гарч ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэхүү цусны донорын эгнээнд нэгдэж, амь, амьдрал нь үхлийн аюулын эрсдэлд байгаа тэр нэгэнд амьдрал бэлэглэцгээе гэж ард иргэддээ хандан уриалж байна” гэлээ.

“Бурханы сүмийн итгэгчид, дэмжигчид ЦССҮТ-д ийм олуулаа ирж, цусны донорын өдөрлөг зохион байгуулж байгаа явдалд хамт олныхоо өмнөөс болон өнөөдөр үнэхээр цус, цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй байгаа үй олон хүмүүсийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа бол маш олон жилийн түүхтэй, би тодхон санаж байна. Анх миний бие ЦССҮТ-ийн захирлаар 2012 оны зун томилогдон ажиллаж байсан. Тэр үед би энэ хамт олонтой анх танилцаж, цусны донорын өдөрлөг зохион байгуулж байлаа. Миний санаж байгаагаар тэр үед дөрвөн зуун тэд дэх удаагийн гэж байсан бол өнөөдөр бүр 1239 дэх удаагийн цус хандивлах арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Энэ 10 гаруй жилийн хугацаанд, ялангуяа зуны улиралд цус, цусан бүтээгдэхүүний захиалга хэрэгцээ нэмэгддэг үед, түүнчлэн донорууд цусаа өгөх нь буурдаг ийм чухал эгзэгтэй үед байнга иж цусаа хандивлан, бидний ажлыг дэмжиж хамтран ажиллаж, маш олон хүний амь насыг аварч байдагт нь чин сэтгэлээсээ талархаж явдаг юм. Цаашдаа ч та бүхэн эрдэнэт хүний амь насыг аврах энэ үйлсээ үргэлжлүүлэн, олон жил бидэнтэй хамтарч ажиллаарай, мөн хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж, олон хүмүүст гэрэл гэгээ аз жаргал бэлэглэх ариун үйлс нь дэлгэрч байхыг хүсэж байна” хэмээн ЦССҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр хэллээ.

Цусны донор байх, иргэд сайн дураараа цусаа хандивлахын хэрэгцээ, ач холбогдлын талаар ЦССҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаа ярихдаа, “Манай төвд 2012 онд 17,000 донор цусаа өгч байсан бол 2022 оны сүүлийн байдлаар 37,000 гаруй донор шинэ донорын эгнээнд нэгдэж цусаа бэлгэлсэн байна. Шинэ донорын эгнээ даруй 47 хувиар өсөн нэмэгдсэн энэ амжилтад 13 жилийн хамтын ажиллагаатай Бурханы Сүмийн хамт олны оруулсан хувь нэмрийг онцлон дурдахад таатай байна. Өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага бол өмнөх онуудаас 5 дахин нэмэгдсэн байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслууд, төлөвлөгөөт хагалгаанууд зэрэгт маш их цус, цусан бүтээгдэхүүн шаардлагатай байдаг. Ялангуяа, 6, 7, 8-р сард цус цуглуулалтын хэмжээ буурснаар цусны нөөц ч дагаад буурах эрсдэл нүүрлэдэг. Ийм цаг үед хамт олноороо нэгдэн цусаа өгснөөр цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдол үүсэх эрсдэлээс хамгаалахад маш үнэ цэнтэй юм. Цаг үеэ олсон ийм арга хэмжээ зохион байгуулж, бидэнд цус бэлтгэн өгч байдаг эдгээр донорууддаа баярлалаа” гэсэн юм.

“Дэлхий даяарх цусны донорын 1239 дэх удаагийн энэ хөдөлгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Энэ арга хэмжээний үеэр албаны хүний ярианаас амь нас нь эрсдэлд байгаа хүнд цус сэлбэх хэрэгцээ хоёр секунд тутамд гардаг гэж сонслоо. Ийм их хэрэгцээтэй үед нэг удаа цусаа өгөхөд 3 хүний амийг авардаг ийм сайхан үйлсэд оролцож байгаадаа маш их баяртай байна” хэмээн тус үйл ажиллагааны нээлтэд оролцсон Баянгол дүүргийн 18-р хорооны нийгмийн ажилтан х.Мөнхцэцэг ярилаа.

2012 оноос хойш Монголд цусаа хандивлах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа Бурханы сүм өнгөрсөн жил, өвлийн улирлын цусан хангамжийн хомсдолыг арилгахад, мөн COVID-19 цар тахлын үед ч цус хандивлах томоохон аянуудыг өрнүүлж үндэсний цусан хангамжийн хомсдолыг шийдвэрлэхэд манлайлан оролцож байжээ. Тухайн үед 15,800 мл цус хандивласнаар COVID-19 цар тахлын улмаас эрс багассан цусны нөөц нэмэгдсэн байна. Өнөөг хүртэл Монголд 16 удаа цусаа хандивлах томоохон аян хөдөлгөөнүүдийг зохион байгуулж, нэг хүний амь нас аврахын үнэ цэнийг улам бүр мэдэрсээр байгаа ажээ.

Нэмж дурдахад Бурханы сүмийнхэн хүүхэд, өсвөр насныхан, өндөр настан, өвчтөнүүд гээд нийгмийн бүхий л насныханд зориулан төрөл бүрийн тусламжийн арга хэмжээ зохиож, тэдэнд итгэл найдвар бэлэглэж байжээ. Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Дархан, Орхон аймгийн хүүхэд багачуудад болон эмзэг бүлгийн иргэдэд амттаны бэлгийн багц, хүнсний бүтээгдэхүүн хандивлаж, Хөдөлмөрийн яам, Дархан хотын 5-р хороонд хичээлийн хэрэгсэл олгон, хүнд нөхцөлд суралцаж байгаа сурагчдын хүсэл мөрөөдөл, итгэл найдварын галыг бадраах үйлсэд оролцжээ. Мөн Дархан хотын 7-р хорооны 1-р сургууль болон Хээтэй хорооллын 12-р цэцэрлэгт сагсан бөмбөгийн талбай суурилуулж, хүүхдүүдийг эрүүл саруул өсөхөд нь зориулан хандив өгч байжээ.

Ахмадын баяраар Ахмадын өдөрлөг зохион байгуулж, хөнгөн зууш хүргэж өгөх, өрх толгойлсон ахмадуудыг сүмд урьж, зоог барих зэргээр сайн дурын ажлуудыг хийжээ. COVID-19 тахлын үед эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнсний бүтээгдэхүүн хандивлах, эдийн засгийн хүндрэлтэй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох зорилгоор оёдлын машин хандивлах зэрэг ажлуудыг ч хийсэн байна. Эрүүл мэндийн яам, Орхон аймгийн эрүүл мэндийн төв, Дархан хотын гал түймэр унтраах анги зэрэг төрийн байгууллагуудад хорио цээрийн дэглэмийн хэрэгслээр тусламж үзүүлэн, тэдэнд урам зориг өгсөн байна.

Мөн байгаль орчин хамгаалах үйлсэд байнга тэргүүлэн оролцдог юм байна. Тус сүмийн сурагч сайн дурынхны сурагчдын ASEZ STAR баг нь Сонгионохайрхан дүүрэгт байрлах Драгон хот хоорондын автобусны буудлын ойр орчмыг, оюутан сайн дурынхны ASEZ баг нь Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн орчмыг, ажилчин сайн дурынхны ASEZ WAO баг нь Хан-уул дүүргийн Туул гол болон Чингэлтэй дүүргийн Их дэлгүүрийн ойр орчмыг цэвэрлэсэн байна. Тэд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт хотуудад цэвэрлэгээний ажлыг хийж, байгаль орчин хамгаалах, иргэдийн байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн уур амьсгалын хямралыг даван туулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах IGM Олон улсын экологийн цэцэрлэгт хүрээлэн, Баянгол дүүргийн AgroPark экологийн цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэт хотын Баян-Өндөр уулын Улаан рашаан зэрэг газруудад мод тарьжээ.

Дэлхийн 175 оронд 3.5 сая итгэгчтэй Бурханы сүм нь байгаль орчныг хамгаалах, хөрш нийгэмдээ туслах, гамшгийн үед тусламж үзүүлэх, цусаа хандивлах, боловсролын салбарыг дэмжих зэрэг олон чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Мөн АНУ-д болсон цасан шуурга, Тонга дахь галт уулын дэлбэрэлт, Өмнөд Африкт болсон үер зэрэг олон орны гамшгийн голомтод авран туслах үйл ажиллагаанд тэргүүлэн оролцжээ. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Байден, Трамп, Обамагийн засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын алтан шагнал, Солонгосын гурван үеийн засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Бразилын Үндэсний Ассамблейгаас Хууль тогтоох байгууллагын гавьяаны дээд шагнал зэрэг нийт 3800 гаруй шагнал хүртжээ. Монголын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын сайдын өргөмжлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны өргөмжлөл, жуух бичиг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргын талархал гэх мэт олон арван шагнал хүртээд байгаа ажээ.

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Уржигдар 13 цаг 15 мин
Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Уржигдар 13 цаг 09 мин
Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Уржигдар 13 цаг 04 мин
МАН жагсаалтдаа багш , малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

МАН жагсаалтдаа багш нар малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Эвлэрлийн гэрээ байгуулсан бол анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

Энэ удаагийн “Хууль, эрх зүй” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн кейсийг хүргэ

Уржигдар 07 цаг 15 мин
76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4 тэрбумаар сурталчилна

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болно. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 78-ийг нь м

Уржигдар 07 цаг 10 мин
Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэг

Уржигдар 07 цаг 05 мин
Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.   Сонгуулийн өмнөх чуул

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

2024-02-29
Дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг бүх хүмүүстээ төрсөн өдрийн мэнд хүргэе

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 29-нд төрсөн өдөр нь тохиож буй Монгол Улсын бүх иргэнийг онцлон төрсөн өдрийн мэнд хүргэж байна.

2024-02-29