Археологийн ховор олдворуудыг худалдахаар завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-08-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.408, мөрдөн байцаалтын 2260 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 42, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүүхдийн эсрэг 2, Соёлын өвийн эсрэг 1, нийт 161 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.    

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Б нь БНХАУ-ын иргэн З.Р-ын захиалгаар БНХАУ-ын иргэн З.В-г үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн Б.О, Ю.У, Х.А, С.Ш, Б.М нар нь иргэн Ш-ыг бусдаас зээлсэн мөнгөө өгөхийг шаардаж, түүнийг хууль бусаар хорих, хүч хэрэглэн айлган сүрдүүлж, заналхийлэх, олон нийтийн хэв журмыг зөрчсөн, мөн архины онцгой албан татварын тэмдэгтүүдийг хуурамчаар бэлтгэж ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.5 дугаар зүйлийн 1, 2.1 /Заналхийлэх/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/, 20.16 дугаар зүйлийн 1, 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Иргэн Д.Э, М.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож НТӨ VII-III зуунд хамаарах чулуун сүх, хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах ногоон болон хөн өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын биет өвийг худалдахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

3 цаг 22 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

3 цаг 22 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 22 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

3 цаг 22 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

19 цаг 18 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

19 цаг 22 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

19 цаг 25 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

19 цаг 32 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин