Олон улсын эрүүгийн шүүх ямар ч үр дүнгүй байгаа тухай

2023-08-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) бүх нийтийн арбитрын үүргийг гүйцэтгэхийг оролдож байна. Гэтэл бодит байдал дээр дэлхийн хүн амын талаас илүү хувийг төлөөлдөг НҮБ-ын гишүүдийн гуравны нэг орчим нь түүний үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Уг шүүхэд нэгдээгүй орнуудын тоонд Хятад, Энэтхэг, АНУ багтана. 2016 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ тус шүүхийн гишүүнээр элсэх төлөвгүй байгаа тухай зарлигт гарын үсэг зурсан. Сүүлийн арваад жилийн хугацаанд тус байгууллагын гишүүн орнуудын тоо нэмэгдсэнгүй. Тэр байтугай хэд хэдэн улс бүрэлдэхүүнээс нь гарч, зарим нь гарын үсгээ эгүүлэн татсан.

Тус байгууллагын үйл ажиллагаа үр дүн муутай байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн нотолж байна. Тухайлбал, Дарфурын шүүх ажлыг олон жилийн турш гайхалтай амжилт хэмээн сурталчилж байсан ч өнөөдөр Суданд зэвсэгт мөргөлдөөн дахин дэгдэж байна. НАТО-гийн цэргийн түрэмгийллийн халхавч болсон хилс хэргийг өдөөж, М.Каддафийг гүтгэж, Ливийн төрт улсыг устгахад ОУЭШ шууд оролцсон. Гэтэл НАТО-гийн нэг ч цэрэг, нэг ч албан тушаалтан Афганистан, Ирак, Ливид хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээгээгүй.

Өрнөдийн орнууд хамгийн том, цуст гэмт хэргүүдэд холбогдсон байдаг ч тус шүүхээр яллагдсан 52 хүний 47 нь Африкаас гаралтай иргэд байна. Барууны колоничлолын бодлогын улмаас саяхан Угандагийн Ерөнхийлөгч АНУ-тай маргалдсан ба маргаан өрнөсний дараахан түүнийг иргэдээ эрүүдэн шүүдэг гэж тус шүүхээс буруутгав. Гэтэл Ромын дүрмийн гишүүн болох Европын орнуудаар тархсан АНУ-ын Тагнуулын төв газрын нууц эрүүдэн шүүх шоронгууд тус ОУЭШ-ийн хараанд өртөхгүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар М.Львова-Белова нарыг «баривчлах захирамж» гаргасан шүүхийн явц нь процедурын бүх төрлийн зөрчлийн яруу жишээ юм. Прокурор Шүүхийн өмнөх танхимаас зөвшөөрөл авахаар хүсэлт гаргахаас өмнө тус Танхимын бүрэлдэхүүнд боловсон хүчний өөрчлөлт оруулсан байдаг. Мөн энэхүү «баривчлах захирамж»-ийг Хандивлагчдын бага хурал болохоос гурав хоногийн өмнө нийтэлжээ. Тэр үед барууны ивээн тэтгэгчид хуваарилагдсан бүх хөрөнгийг зөвхөн Украин дахь Оросын «гэмт хэрэг»-ийн мөрдөн байцаалтад чиглүүлэх шаардлагатай хэмээн илэн далангүй зарласан. Аль ч улсын шүүх ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс мөнгө авах үйлдэл нь шүүхийг худалдан авах зорилготойгоор авлига өгсөн үйлдэл гэж үзэх байсан сан.

Украины асуудлаарх ОУЭШ-ийн үйл ажиллагаа нь Украин Ромын дүрэмд нэгдэхээс татгалзсантай огт уялдахгүй байна. Тус шүүхийн харьяаллыг ашиглахын тулд Киев Оросын иргэдэд хариуцлага хүлээлгэх ОУЭШ-ийн эрхийг хүлээн зөвшөөрсөн албан тоотыг илгээжээ. Энэхүү алхам нь хууль зүйн үүднээс ямар ч утгагүй ба Украины эрх баригчид гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхээс эмээж буйг тодорхой харуулж байна. Ташрамд хэлэхэд, тэдний ийнхүү санаа зовох нь тодорхой үндэслэлтэй юм. Барууныхны баримтлах бодлого өөрчлөхөөр тэдгээрийн  ашиг сонирхолд нийцэхээ больсон гадаад улсын тɵр засгийнхнийг «барууны хэв маягийн» шударга шүүхээр оруулж, устгадаг гэдгийг түүх олонтоо харуулсан, сургасан.

Ийнхүү онц ноцтой гэмт хэргүүдийг мɵрдɵн байцаах ажилд ахиц гарахгүй байгаа, мɵн шүүх ажиллагаа улам улстɵржиж байгаа нь жинхэнэ олон улсын онцгой шүүх байгуулах үндсэн санаачилга бүтэлгүйтсэнийг нотолж байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)

 

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

4 цаг 25 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

4 цаг 25 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

4 цаг 25 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

17 цаг 39 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

17 цаг 45 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18