Л.Энх-Амгалан:Олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгтэй болно

2023-08-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАН

Олон улсын монголч эрдэмтний XII Их хурал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор өнөөдөр нээлтээ хийлээ. Чухал ач холбогдолтой уг хурлыг 1959 оноос эхлэн таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.  Түүнчлэн нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог байна. Энэ удаагийн хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор таван салбар хуралдаанаас бүрдэж буй. Тодруулбал, “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа", "Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл" зэрэг салбар хуралдаанаас бүрдэж байна.  Хурал наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Хурлын үеэр АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэх юм.  Энэ удаагийн Их Хурлыг БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна.  Олон улсын монголч эрдэмтний XII Их хурлын нээлтийн үеэр  монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол бол монгол туургатны гал голомтыг сахин суугаа бахархам түүх, баялаг өв соёлтой улс. Тийм ч учраас өнөөгийн даяаршлын эрин үед Монгол Улс нийт монгол туургатан төдийгүй хүн төрөлхтний өмнө өөрийн түүх, хэл, соёлын өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй хэв маягаа хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах үүрэг хүлээсэн юм. Таван жил тутам зохион байгуулагддаг Олон улсын монголч эрдэмтний их хурал нь дэлхийн монгол судлаач эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ үр дүнг эрдэмтэн мэргэддээ тайлагнаж, номын садан нөхөдтэйгөө учран золгодог их хуралдай билээ. Монгол Улсыг, монголчуудыг судлагдахуунаа болгосон монгол судлал нь Монгол Улс, монгол үндэстний оршихуйтай шууд холбоотой амин чухал салбар ухаан учраас Монголын төрийн анхаарлын төвд байх учиртай. Тиймээс нэгэнт уламжлал болон тогтсон монголч эрдэмтний их хурлыг амжилттай зохион байгуулахад Монголын төр засаг онцгой анхаарч, хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлсээр ирсэн юм.

Зөвхөн их хурал ч бус, Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарын судалгааг явуулах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Монголын төрөөс тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирсэн. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг баталж, Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулж, Монгол судлалыг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Дээрх хүчин чармайлтын үр дүнд Монгол судлалын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай болж, тус салбар өргөжин хөгжих суурь тавигдсан. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв ази, Евроази, Дотоод ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна. Өнгөрсөн долдугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр миний бие “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” олон боть бүтээлийг олон орны эрдэмтэн түүхчид хамтран туурвих талаар санал бодлоо солилцсон бөгөөд энэ талаар мөн Францын Парис хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд тус хөтөлбөрийн үзэл баримтлалыг танилцуулсан энэ бүх хүчин чармайлтаар ЮНЕСКО-гоос тус төсөл хөтөлбөрийн талаар нааштай хариу ирүүлснийг та бүхэнд сонордуулахад таатай байна.

Цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгох болно. Гадаад улсын түүхийн сурах бичиг дэх Монголын түүх, соёлын талаарх өрөөсгөл үзэл ойлголт, алдаж ташаарсан хэсгийг засаж залруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй агаад энэ үйл хэрэгт идэвх зүтгэл гарган хамтран ажиллахыг гадаадын түүхч эрдэмтэн та бүхэнд хандан уриалж байна. Монголч эрдэмтний их хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд БШУЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулж, тус сургуульд гадаадын 30 шахам судлаач оролцож байгаа явдал бол дэлхийн Монгол судлалын ирээдүй гэрэлтэй, залгамж халаа нь бэлтгэгдэж байгааг тод харуулж байгаа хэрэг юм. Цаашид ч Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

3 цаг 22 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

3 цаг 22 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 22 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

3 цаг 22 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

19 цаг 18 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

19 цаг 22 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

19 цаг 25 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

19 цаг 32 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин