Украины үнэн алдартны сүмийг дарангуйлж буй тухай

2023-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Киевийн эрх баригчид Украины каноник үнэн алдартны сүмийг устгах бодлогыг олон жилийн турш идэвхтэй хэрэгжүүлж ирсэн. Үүний тулд тэд хууль эрх зүйн тогтолцоогоо зориудлан өөрчилж, хууль хүчний байгууллагынхны үйл ажиллагааг уялдуулж байна. 2018 оноос эхлэн системтэйгээр дарамт шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд ийнхүү үйл ажиллагаа нь 2022-2023 онуудад эрчимжсэн. 2019 онд «Украины үнэн алдартны сүм» хэмээх раскольник буюу салан тусгаарлагч урсгалыг бий болгосон. Константинополийн патриарх Варфоломей үнэн алдартны сүмийн хууль тогтоомжийн үндэс болсон каноник эрх зүйн хэм хэмжээг зөрчин тус  сүмийг автоцефал буюу бие даасан өөрийгөө удирдах эрхтэй орон нутгийн сүмийн статустай болгосон.

Украины парламент болох Дээд Радад каноник үнэн алдартны сүмийн эсрэг чиглэсэн есөн хуулийн төсөл бүртгэгдсэн байна. Өнөөдөр ч 2018-2019 онуудад Петр Порошенкогийн дэглэмийн баталсан ялгаварлан гадуурхсан хуулиуд хүчин төгөлдөр хэвээр байна. Санваартнуудын эсрэг томоохон хэлмэгдүүлэлт эхэлсэн ба Ерөнхийлөгч В.Зеленский 14 хамба ламын эсрэг тус улсын нутаг дэвсгэрт эдийн засгийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглох, эд хөрөнгийг нь хураахаар тусгасан «хориг арга хэмжээ» гэгчийг баталсан. Мөн 2022-2023 онуудад каноник сүмийн 19 төлөөлөгчийн иргэний харьяаллыг цуцалсан хэмээн Украины эрх баригчид хүлээн зөвшөөрсөн. Эдгээр арга хэмжээ нь иргэний харьяаллыг хасахыг хориглосон Украины Үндсэн хуульд харшилж байгаа юм.

Украины Аюулгүй байдлын алба «сөрөг тагнуулын арга хэмжээ» гэх нэрийдлээр Киев-Печерск, Почаев Лавра зэрэг томоохон сүм хийдүүдэд зөвшөөрөлгүй олон тооны нэгжлэг хийжээ. Гэрчлэх баримтууд гэгч нь орос хэл дээр бичсэн шашны болон түүхийн сэдэвтэй номууд байв. Үүний хажуугаар «суртал ухуулгын хуудас» хэмээх «нотлох баримт»-ыг хуурамчаар үйлдэж, нэгжлэгийн үеэр тэднийг «олдог» ба зарим тохиолдолд эдгээр «суртал ухуулгын хуудаснуудаа» хохирогчдын нүдэн дээр нууж, гэнэт олсон царай гаргадаг. 2022-2023 онуудад ийм нэгжлэгүүдийн үр дүнд 61 эрүүгийн хэрэг үүсгэн, 7 ял оноосон гэдгийг Украины эрх баригчид баталж байна. Украины олон нийтийн зүтгэлтнүүдийг мөн иймэрхүү арга барилаар дарамтлан шахаж байна. Тухайлбал, каноник сүмийн эрхийг хамгаалж байсан нийтлэгч Ян Таксюр 2022 оны 3-р сараас 9-р сарын хооронд урьдчилан хорих ангид хоригдож, эрүүдэн шүүгдэж байсан. Эрүүл мэнд нь эрс муудсаны дараа түүнийг батлан даалтад гаргасан ба тэрээр хожим нь хавдрын хүнд мэс засал хийлгэсэн байдаг. 2023 оны 5-р сард шүүхээс түүнд 12 жилийн хорих ял оноож, маргааш нь Орос руу шилжүүлэн солилцсон.

Украины баруун хэсгийн зарим суурин газруудад орон нутгийн засаг захиргаа сүм хийдүүдийг албадан хааж, сүсэгтнүүдэд мөргөл үйлдэхийг зөвшөөрөхгүй байна. 2023 оны 3-р сарын байдлаар каноник үнэн алдартны сүмийг хориглох тухай орон нутгийн засаг захиргааны 81 шийдвэр бүртгэгдсэн байна. 2022-2023 онуудад раскольник хэмээх салан тусгаарлагчид 300 гаруй сүмийг эзлэн авчээ. Үнэн алдартнуудын гол баяр болох Улаан өндөгний баярын өмнөх өдөр Киевт тус баярын шашны ёслолын чухал хэсэг болох загалмайтай жагсаалыг хоригложээ.

Сүм хийдүүдэд үзүүлэх дарамт шахалт нэмэгдсээр байна. Киев-Печерскийн Лаврын хамгийн том сүм хийдүүдийг каноник үнэн алдартныхан ашиглах тухай гэрээг сунгахаас татгалзаж, үлдсэн барилгуудын талаарх гэрээнүүдийг цуцалсны дараа Украины эрх баригчид Лаврын бүх объектыг төрийн мэдэлд шилжүүлж, лам нарыг хөөн гаргахыг эрмэлзэж байна. Тус хийдийн хамба лам Павелд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслээр каноник сүмийн эсрэг өргөн хүрээтэй мэдээллийн кампанит ажил өрнөж, тус улсын удирдлага түүнийг дэмжиж байгаа нь лам нарын эсрэг хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг. Ийнхүү 2023 оны 1-р сарын 2-ны өдөр Винница дахь Покровский сүмд үл мэдэгдэх этгээд нэвтрэн орж, сүмийн дотоод хэсгийг сүйтгэж, дараа нь хамба лам Антоний Ковтонюкийн хоолойг сахлын хутгаар хэрчжээ. Ламыг эмнэлэгт хүргэн, хагалгаанд оруулж амжсан байна.

Ийнхүү Украинд болж буй үйл явдлууд нь салан тусгаарлагчдыг өөгшүүлж буй Константинополийн Патриархат, АНУ болон бусад Барууны орнуудын бодлогоос үүдэлтэй дэлхийн үнэн алдартны шашинд учирч буй системийн аюулын заналын ерөнхий дүр зургийн нэгээхэн хэсэг юм.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7142)

 

С.Бямбацогт: О.Батнайрамдал аа, хамаагүй попорч болохгүй

-О.Батнайрамдал гишүүн ингэж их попорч болохгүй л дээ.

2 цаг 43 мин
Б.Энхбаяр: Гишүүдийн санал гаргах эрхийг хязгаарлаж болохгүй

Хянан шалгах түр хороо тайлан дүгнэлтээ гаргаад УИХ-ын чуулганд танилцуулснаар татан буугддаг.

2 цаг 45 мин
Б.Оюун-Эрдэнэ: Боловсролын салбарт сурагч солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Орхон аймгийн Хамтын ажиллагаа, гадаад, дотоод, төсөл, хөтөлбөрийн удирда

6 цаг 8 мин
“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?

АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан.  Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах ш

6 цаг 8 мин
“Оюутолгойн хяналтын сонсголын тогтоолыг нөлөөнд автахгүйгээр баталж өгөөрэй”

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинб

6 цаг 8 мин
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа

Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр,

17 цаг 59 мин
Нэгдүгээр сарын 13-нд “Ард нийтийн санал асуулга” зохион байгуулна

Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас Ард нийтийн санал асуулга зохи

2025-12-19
Зам, тээврийн салбарын 2025 оны онцлох 10 ажил

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл а

2025-12-19
Түр хороо байгуулахыг хойшлуулж, Элчин сайд нар болон Монголбанкны ерөнхийлөгчийг томилов

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр  хуваарын дагуу 10.00 цагт эхэллээ. УИХ-ын хуралда

2025-12-19
Б.Одсүрэнгийн Хотын даргын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?

Манайд аль нэг албан тушаал дээр хувийн ашиг сонирхолгүй ажиллаад буудаг хүн үнэнд

2025-12-19