Шүүгчид хахууль өгөхийг завдсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2023-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АТГ-ын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тухайлбал, 

  • Иргэн “Д” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтанд  хахууль өгөхийг завдсан  гэх;
  • БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид иргэн “А”, “Э” нар нь хахууль өгөхийг завдсан гэх;
  • Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулах “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “А” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;
  • “Э” нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй, тус сумын Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх хууль бус захирамж гаргаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий ААН-үүдийн тээврийн хэрэгслийг журамд заасны дагуу үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;
  • “Г” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа бусдад  хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Дундговь аймгийн Баянжаргал сумын Засаг дарга “Ц” Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан гэх;

Тус газрын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 820 хэрэг шалгагдаж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

3 цаг 24 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

3 цаг 24 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 24 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

3 цаг 24 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

19 цаг 20 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

19 цаг 24 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

19 цаг 26 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

19 цаг 34 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин