Өмнөд Солонгост үерийн аюул нүүрлэв

2023-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

БНСУ-д зургаадугаар сарын сүүлчээс борооны улирал эхэлж, үргэлжлэн орсон борооны улмаас улсын төв болоод өмнөд хэсгээр үерийн аюул нүүрлээд байна.   Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна.  Өмнө нь есөн хүн нас  барсан гэж мэдээлж байсан бол өнгөрсөн бямба гарагт болсон голын далан нурсан ослын улмаас Чонжу хотын төв нүхэн гарцад томоохон осол болж 12 хүний амь үрэгдэж, есөн хүн бэртсэн байна.  

 Өнгөрсөн жил Сөүл хотод сүүлийн 115 жил орж байгаагүй аадар бороо орсны улмаас Ганнам дүүрэгт 14 хүн амиа алдаж байжээ. Гамшгийн улмаас метро, зам, байшингууд үерт автсаны дараагаар Өмнөд Солонгосын Засгийн газар гамшгийн үеийг даван туулах арга хэмжээг илүү сайжруулна хэмээн амлалт өгсөн байна.

Энэ жилийн хувьд борооны улирал эхлэсний дараагаар иргэдэд үерийн сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсээр байсан юм. Тус улсын  иргэд амь үрэгдэгсдийн төлөө санаа зовниж, Засгийн газрыг гамшгийн үеийн шаардлагатай арга хэмжээг сайжруул хэмээн шаардаж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл гадаад дахь айлчлалын дараагаар гамшгийн хариу арга хэмжээний талаар агентлагуудыг хуралдуулжээ. Тэрбээр хурлын үеэр “Бид өнгөрсөн жилээс эхлэн аюултай, эрсдэлтэй бүс нутгуудад нэвтрэх хяналтыг тавьж, урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэлт удаа дараа хийсэн. Гэсэн хэдий ч гамшгийн үед авах хариу арга хэмжээний үндсэн зарчмуудыг тухай бүрт сайтар баримтлахгүй бол олон нийтийн аюулгүй байдлыг хангахад хэцүү байна” гэдгийг санууллаа.

Мөн Ерөнхийлөгч Юн Сок Ёл эрх баригчдыг гамшгийн улмаас хохирогсдыг аврахын тул ихээхэн хүчин чармайлт гаргахыг уриалж, үерт нэрвэгдсэн бүс нутгийг гамшгийн онцгой бүс болгон тогтоож, нөхөн сэргээн босгох ажил эхлүүлж ард иргэдэд дэмжлэг үзүүлэхээ амлав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 140 (7125)

 

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

4 цаг 14 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

4 цаг 14 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 14 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

4 цаг 14 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

20 цаг 9 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

20 цаг 14 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

20 цаг 16 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

20 цаг 23 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин