Намуудыг Сонгуулийн хороо “базна”

2023-07-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

УИХ-ын хаалтын чуулганаар 20 гаруй  хууль эцэслэн баталсны нэг нь Улс төрийн намын тухай хууль байв. Хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж,  сонгуулийн пропорциональ тогтолцоо, парламент  126 гишүүнтэй байхыг хуульчилсан.  Тэгвэл “эцэг” хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг амилуулах нэг салаа мөчир нь  Улс төрийн намын тухай хууль гэдгийг хууль санаачлагчид онцолж байсан.

Манай улс албан ёсны тамга тэмдэг, гишүүнчлэлтэй Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намтай. Намуудыг хариуцлагажуулах, “гол зохицуулагч” болох Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн баталлаа. Төрийн тэргүүнээс өргөн мэдүүлсэн энэхүү хууль нь өмнөх хуулийг “эвдсэн”  шинэчлэлийг хийж чадсан гэж хууль батлагчид дүгнэж байна.  Гэхдээ одоо үр дүнгийн тухай ярих эрт байна.  Ирэх сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал ямар байхаас  Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл “бай”-гаа оносон уу гэдэг нь харагдана.

Улс төрийн нам бодлогын институц байхын тулд  хөгжлийн бодлогоороо өрсөлддөг. Үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд энэхүү хуулийн шинэчлэл оршиж байгааг хууль санаачлагчид хэлсэн. Намын санхүүжилт ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг нарийвчлан зааж өгсөн. Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан.  Мөн намуудад тавих энэхүү бүх хяналтыг Сонгуулийн төв байгууллага буюу СЕХ-нд өгчээ.  Тухайлбал, Сонгуулийн төв байгууллага намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулна. Цаашлаад намуудад төрөөс өгөх санхүүжилтийг нь хүртэл зогсоох эрхтэй болж байна.  Ингэхээр намуудыг СЕХ “базна” гэсэн үг.

Ийнхүү хаврын чуулганы халуун сэдэв байсан  Улс төрийн намын тухай хуулийн онцлох шинэчлэлийг хүргэж байна.

♦ Улс төрийн намууд санхүүжилт буюу хандив, тайлан, үйл ажиллагаагаа ил болгоно.

♦ Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана. Улс төрийн намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж ангилна.

♦ Татвар төлдөг, намын дотоод сонгуульд санал өгөх эрхтэй бол улс төрийн намын гишүүн гэж үзнэ. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, татвар төлөхгүй бол дэмжигч гишүүний ангилалд хамаарна.

♦ Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хөндлөнгөөс шахалт үзүүлдэг байдлыг хаах тусгайлсан бүлэг оруулж өгсөн.

♦ Жил бүрийн дөрөвдүгээр сард улс төрийн намуудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нээлттэй хэлэлцэнэ.

♦ Нам зардлынхаа 15 хувийг бодлого боловсруулах судалгаанд, 15 хувийг иргэдийн соён гэгээрүүлэх улстөрийн боловсролд, 20 хувийг нийгмийн тодорхой бүлгүүдийг дэмжихэд зарцуулна.

♦ Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болно. Зардлын тайланд аудит оруулах, олон түмний өмнө нээлттэй хэлэлцэнэ.

♦ Зөрчлийг сануулсан өдрөөс зургаан сарын дотор арилгахгүй бол сонгуулийн төв байгууллага төрийн санхүүжилтийг зогсооно.

♦ Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол энэ хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгоно.

♦ Сонгуулийн төв байгууллага намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулна.

♦ Сонгуулийн төв байгууллагад өргөдлөө гаргасны дараа тодорхой шаардлагыг хангасан гэж үзвэл Улсын дээд шүүхэд шилжүүлж, нийт шүүгчийн хуралдаанаар намыг бүртгэх, эс бүртгэх асуудлыг шийднэ.

♦ Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Сонгуулийн төв байгууллага намыг бүртгэсэн гэрчилгээг тав хоногийн дотор гаргаж өгөх ёстой. Нам бүртгэх үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн байгууллага оролцохгүй хэмээн заажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 140 (7125)

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

1 цаг 34 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

5 цаг 22 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

5 цаг 22 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

5 цаг 22 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

19 цаг 41 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

19 цаг 54 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

22 цаг 3 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин